Өөрийн эрхгүй ингэж санагдсан учир ийн гарчиглахад хүргэв. Нэгэнтээ, “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар, “ажилчдын цалин инфляцтай уялдаад нэмэгддэг тогтолцоогоо бид журамдаа хийж, мөн бүтээмжтэй уясан цалингийн системийг бий болгосноор тээрэм эргээд цемент гарч л байх юм бол тэнд ажилладаг бүх хүмүүс бүтээлийн урамшуулал авна. Нэг тонн тутамд 47 төгрөгийн урамшуулал. Үүнийг сард тооцох юм бол 700-1 сая орчим төгрөгийн урамшууллыг үндсэн цалин дээрээр нэмж авна. Ингэж ажиллуулаад манай тээрэм эвдрэхээ больсон энэ менежментийг 2022 оны зургаадугаар сараас хэрэгжүүлсэн…” хэмээн тус ажлыг аваад таван сарын дараа хэвлэлд ярилцлага өгч байв.
Түүгээр ч барахгүй өдөр бүхэн пост оруулж, Дарханы замын засварын ажлын гол ажлыг хэрхэн “нугалж” байгаа талаараа жиргэж, өдөр бүхэн ард түмэнтэйгээ байгаа төрийн өндөр албан тушаалтны үүргийг маш сайн гүйцэтгэсэн. Гэтэл яг үнэндээ бүгд л үнэнд гүйцэгдэж, Л.Наранбаатарын яриад байсан өнөө их гүйцэтгэл байхгүй, харин ч цементийн хомсдолоос бол Дарханы замын ажил саатсан нь ил болсон.Тиймээс Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч, муу л бол мухрын хар овоохой мэт чичлүүлдэг хувийн үйлдвэрүүд рүү хандсанаар МАК, Монполмент ХХК-иуд цементээ нийлүүлж, хэтэрхий урт настай, хэтэрхий олон хүний амь, нас эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироосон Дарханы зам гэх нэгэн тамын үлгэр хагас жаргасан түүхтэй. Хагас жаргасан гэдэг нь энэ замын ажил цаашдаа ч үргэлжилнэ, харин тэр үргэлжлэл хэр хугацааг авахыг хэн ч мэдэхгүйд байгаа юм…
Энэ бүхнийг энд дурдсан шалтгаан нь энэ улсын цементийн салбарын тэр дундаа “улсын” гэх тодотголтой ганцхан үйлдвэрээрээ ТӨР өөрөө хэрхэн тоглож, сүйрүүлж, дампууруулж буйн тод жишээ ХӨТӨЛ болчихсонд буй юм. Улс өөрийнхөө нойтон аргын үйлдвэрийг аль эрт дампууруулсан. Тэр үйлдвэрийг одоо ашигладаггүй, ашиглах ч боломжгүй. Нойтон арга нь дэлхийд хоцрогдсон технологи болчихсон. Тиймээс концессын гэрээгээр үүрэг хүлээгч хувийн хэвшил нь нэгэнт хоцрогдсон технологийн үйлдвэрийг сэргээж цаг, мөнгө үрэхийн оронд гээд хуурай аргын огт ондоо үйлдвэрийг дэргэд нь босгож бүтээсэн байдаг. Ингэхдээ огт байгаагүй авто болоод төмөр зам, эрчим хүчний дэд станцыг зээл авч барьж байгуулсан. Ингээд үйлдвэрлэл эхлэхтэй зэрэгцэн ТӨР булааж аван Л.Наранбаатарыг захирлаар нь томилчихсон.
Харин Л.Наранбаатар нь эрчим хүчний дэд станц, авто зам, төмөр зам, хуурай аргын үйлдвэр бүгд өмнө нь байсан юм шигээр шоудаж олон нийтэд буруу мэдээлэл өгч, албан тушаалд томилогдсоныхоо “өрийг дарж” эхэлсэн. Энэ бага хэрэг гэж орхиё гэхэд энэ бүх бүтээн байгуулалтыг булааж авсан хэр нь бүтээн босгоход авч ашигласан зээлийг нь төлөхгүй хэмээн авирлаж буй нь увайгүй явдал юм. Нөгөө талаар “үйлдвэр анх удаа ашигтай ажиллалаа” гэсэн мэдэгдлийг нь бодит нөхцөл байдалтай уялдах боломжгүй худал мэдэгдэл гэдгийг Хөтлийн үйлдвэрт ажиллаж байгаад халагдсан хүмүүс ярьж бичиж эхлэв. Учир нь үйлдвэрийн шохой агуулах ангорын дээвэрт маш том онгорхой үүссэн. Гэтэл энэ том цоорхойг ч үйлдвэрийн дарга анзаарахгүй, мэдэхгүй байгаа нь Хөтөл хэмээх энэ том үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцдаггүй, ширхэг асуудал бүрд сэтгэл тавьдаггүйн илрэл хэмээн бухимдсан ажилчид нэрээ нууцлан барин өгүүлэв. Тэд, “хувийн хэвшлийн бусад үйлдвэрүүдтэйгээ бодлогын түвшинд харилцан уялдаж ажилладаггүй, хувийн бодлогогүй пиар тоглолтынх нь уршгаар цементийн салбар бүхлээрээ дампуурах эрсдэлд орлоо” хэмээн өгүүлээд амьдралынхаа олон жилийг, хөдөлмөрийнхөө багагүй хэсгийг энэ үйлдвэрт зориулсан учир чимээгүй хараад дуугүй суухад хэцүү байгаа учирласан. Харин ил гараад тод яриад эхэлбэл ямар хэмжээний дарамт үүсэхийг тэд тооцоолсон учир хэвлэлээр дамжуулаад ч болов дуугаа хүргэж баймаар байгаагаа өгүүлсэн.
Эх сурвалж, “адаглаад л боловсон хүчний нөөц, чадавхажсан мэргэжилтэнд МАК, Монполимет зэрэг хувийн хэвшлүүд нь ХӨТӨЛөөс авдаг байсан бол өдгөө ХӨТӨЛ өөрөө мэргэжилтэнгүй болж, ажиллах хүчний дутагдалд орсон нь үнэн. Цемент шохойн мэргэжилтэнд сургуульд бэлтгэдэггүй ХӨТӨЛд бэлтгэдэг байсан нь гашуун үнэн юм. Ийм байхад Хөтлийн цемент шохойн үйлдвэрт мэргэжилтэн, ажилтан авна гэсэн ажлын зар явуулж байгаа нь энэ үйлдвэр албан бусаар зогсчихсон байгааг харуулж буй хэрэг” хэмээн бухимдаад үнэхээр энэ асуудлын үнэн мөнийг олж, олон нийтэд хүргэх хэрэгтэй байгааг хэвлэл мэдээллийнхэн ядаж ойлгоод олон нийтэд тэр дундаа төр засагт хүргэх хэрэгтэй байгааг өгүүлэв. Мөрч.мн сайтын хувьд эх сурвалжаас өгүүлсэн мэдээллийг ийнхүү хүргэлээ. Цаашид ч тасралтгүй бүхий л мэдээллийг хүргэж байх болно…
More Stories
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
Хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100,000 төгрөгийг энэ сарын 8-нд олгохоор боллоо
Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХЕҮГ)-аас 2026 оны долоодугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа. Уг хуваарийн дагуу...
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
