Улсын ерөнхий прокурорын газраас 2022 онд хүний эрх зөрчигдсөн асуудлаар болон хүний эрхийг сэргээх, байгууллагын үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хийсэн ажлаа танилцуулж байна.
Мөн Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явцын талаар мэдээллээ.
Хэрэг бүртгэл мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.ДОЛГИОН:
-Нийт 103 мянга 451 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд прокурорын байгууллагаас хяналт тавьж ажилласан. Энэ нь өмнөх оноох 35.6 хувиар өссөн үзүүлэлт. Нийт хяналт тавьсан гомдлын 96 хувийг Цагдаагийн ерөнхий газар, гурван хувийг АТГ, 0.1 хувийг ТЕГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Зонхилон үйлдэгдэж байгаа гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл:
- 31 хувийг хулгайлах
- 24.1 хувийг залилах
- 3.2 хувь мал хулгайлах
- 11 хувь нь хүний эрүүл мэндэд хохирол учруулах
- 2.2 хувь нь завших
- 2.7 хувь замын хөдөлгөөний аюулгүй байдалд зөрчил үйлдэх хэрэг эзэлж байна.
Хяналт тавьсан нийт хэргүүдийн 53 хувийг өнгөрсөн онп шийдвэрлэсэн байгаа.
Түүнчлэн хилийн хоригийн талаарх мэдээллийг өгсөн юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэсэн үндэслэл журмын дагуу бол хилийн хориг тавигддаг. Хилийн хоригийг оргон зайлахаас сэргийлэн зорилгоор өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан хүнд прокруроос санал гаргаж, шүүхээс шийдвэрлэдэг таслан сэргийлдэг арга хэмжээ байгаа. Нүүрсний болон хөгжлийн банктай холбоотой хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа. Нүүрсний хэрэгт эрүү үүсгэж яллагдагчаар татагдсан хүмүүст бол эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу мөрдөгч өөрөө авах таслан сэргийлэх арга хэмжээ байгаа, мөн прокророос авах таслан сэргийлэх арга хэмжээ байгаа. Монгол Улсын хэмжээнд нийт судалгаагаар 822 хүн хилийн хориг тавигдсан. Энэ нь нийт таслан сэргийлэх арга хэмжээнийхээ 4.4 хувийг эзэлж байгаа.
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...