УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд согтуу оролцож, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой муудалцаж, хоёр гишүүн зодолдсон гэх мэдээлэл гарч байсан.
Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, “Нийгмийн сүлжээнд гараад байгаа энэ асуудалд тайлбар өгөхгүй бол болохгүй байна. Сүүлийн хоёр өдрийн хугацаанд ийм асуудлууд үүссэн. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд хоёр дахь өдөр суусан. Би огт архи амсдаггүй. Үүнийг намайг таньдаг эргэн тойрны хүмүүс бүгд мэдэж байгаа. Хэрэв архи уусан бол уучлалт гуйх чадвар надад байгаа.
Б.Пүрэвдорж гишүүнтэй тодорхой асуудлаар маргалдсан нь үнэн. Бага зэрэг чанга дуугаар ярьсан. Бидний дунд хувийн янз бүрийн асуудал байхгүй. Ажил хэргийн бага сага маргаан гарсныг нийгмийн сүлжээнд тавьж, ганц нэг зураг оруулсан байна лээ. Эзнийг нь олно гэж бодож байгаа.
Намайг яагаад согтуу байсан гэх яриа гарсныг мэдэхгүй. Ёстой архи уудаггүй хүнийг архи уудаг гээд байх юм. Улс төр юм болов уу гэж бодож байна. Намайг архи уудаг, уудаггүйг манай тойргийн нөхөд, иргэд, сонгогчид бүгд мэдэж байгаа. Би хүний өмнө айж, ичээд байх зүйлгүй, өөрийнхөө санасан бодсоноо шулуухан хэлдэг зантай. Зарим нэг хүний дургүйг хүргэдэг асуудал байхыг үгүйсгэхгүй” гэжээ.
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
