Боомттой холбоотой асуудлаар Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа мэдээлэл өгч байна. Тэрээр “Өнөөдрийг болтол нэгдүгээр сарын 8-ны байдлаар хилээ нээсэнтэй холбогдуулан замын үүд боомт нээлтээ хийсэн. Хятад улсад тэг ковид гэдэг бодлого нь тэр чигээрээ цуцлагдаагүй байгаа учраас тодорхой хэмжэээнд псиарын шинжилгээ шаардаж байгаа. Хятадын цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан арга хэмжээг авч байгаа юм шиг байна нөгөө талаас. Эхний үед бид нар орж ирж байгаа хөдөлгөөнийг аль болох бага байлгая. Гурван жилийн хугацаанд хаагдсан хил нээгдэх гэж байгаа болохоор үүнийг эхний шатанд 300 хүнийг орж гарах хөдөлгөөнийг нээе гэж бид бүртгэсэн. Нэгдүгээр сарын 8-нд бүртгүүлээд орж ирэх нь ирээд гарах нь гарсан. Манай улсруу орж ирэх хүсэлт гаргасан хятад улсын хүмүүс харьцангуй бага байна. Псиарын шинжилгээний хувьд хэд хэдэн хүндрэл байгаа юм.
Жишээлбэл, Эрээн хотод одоо гараад буцаж ирэх хүмүүс нь монголчууд байгаа юм. Нөгөө талаас орж ирэхээр бүртгүүлсэн хүн бараг байхгүй. Гэтэл нөгөө талд ковид гайгүй болчихсон гэж үзэж байгаа учраас псиарын шинжилгээ авах газрууд бараг байхгүй байгаа юм байна. Эрээнд гэхэд манайх ганц ХӨСҮТ дээр псиар авч байгаа шиг ганцхан цэг байгаа. Тэр нь маш цөөхөн цагаар ажилладаг. Тэгэхээр Монгол иргэн гарчихаад буцаж орж ирэхэд маш хүндрэлтэй нөхцөл үүсээд байгаа юм. Хоёрдугаарт 2023 оноос эхлээд аль болох нийгэм эдийн засагт хэвийн горимд шилжиж эдийн засгийн тогтвортой байдлыг хангахгүй бол 2022, 2021 он эдийн засгийн хувьд их амаргүй жил байлаа.
Аль болох худалдаа, үнийн өсөлтийг бууруулахад хил гааль дээр псиар авлаа гэхэд шинжилгээний хариу гартал дор хаяаж нэг өдөр тал өдөр шаардлагатай гэвэл тусгаарлах байр замын үүд дээр барих, шинжилгээ авсан хүмүүсийг хариу гартал тэнд байршуулах 300-500 мянган хүнийг байршуулах түр байр барихаас өөр аргагүй болох нөхцөл байдал үүсэж байгаа юм. Хятадын талаас та бүхэн шинээр шинжилгээ авах байршил бий болго гэх юм бол энэ бол танай улсаас шаардаж байгаа учир та бүхэн замын үүд дээр өөрсдөө нэмж бий болго, өөрсдөө нэмж тэр зардалуудаа гаргаа гэх юм бол орж гарч байгаа хүмүүсээс энэ зардалыг гаргахаас өөр аргагүй болж байгаа юм. Хятад улс 12 сард гэнэт хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотой халдварын тоо нэмэгдсэн байгаа ч одоогоор харьцангуй багасаад 6-7 сард явж байсан омокроны хувилбар ерөнхийдөө хятадад байгаа юм байна. Монголчууд бид нар тэрийг бас дайраад өнгөрчихсөн байгаа. Хятадын талаас хэдийгээр псиарын шинжилгээ өгсөн байх ёстой гэж заасан байгаа ч гэсэн монголчууд дээр харьцангуй зөөлөн бодолгоор бөглөөд явж байгаа. Монголд ч бас бид нар тэгэж байгаа” гэлээ.
More Stories
Улаанбаатар марафон бүртгэл тавдугаар сарын 1-нд хаагдана
"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайгаас тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхэлнэ. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим...
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
