Ц.Сэргэлэн: Нэр төрд халдсан энэ хэргийг үнэлүүлж, мөнгөн дүнгээр тойргийнхоо зарим иргэнд гэр авч өгнө

Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг өчигдөр Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас зарласантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Ц.Анандбазар нар өнөөдөр АТГ-ын гадаа мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн “Хил хамгаалах ерөнхий газрын харьяанд Хилийн тагнуулын байгууллага байсан. Үүнийг 2012 онд байгуулагдсан УИХ-аас Хилийн тагнуулын байгууллага болон Хилийн шалган нэвтрүүлэх албыг татан буулгасан.

Миний бие ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй. Энэ асуудлын үнэн зөвийг хуулийн байгууллага тогтооно. Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана. Нэр төрд халдсан энэ хэргийг үнэлүүлж, мөнгөн дүнгээр тойргийнхоо зарим иргэнд гэр авч өгнө. 2012 онд УИХ-ын сонгуулийн үеэр байгуулагдсан Засгийн газар Төрийн тусгай албадын дарга нарыг өөрчлөхөд би ажлаа өгсөн. Гомдоллоод байдаггүй. 2016 оны наймдугаар сар хүртэл ажилгүй байсан.

Үүний дараа үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, “Импайргаз Монголиа” ХХК-д ажилласан юм. Тус компанийн хувьд байгалийн хий, газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Нүүрстэй ямар ч холбоогүй. Намайг харлуулах зорилгоор мэдээ бэлтгэж, хэвлэлээр цацсан хүнийг би мэдэж байгаа. Цаг нь болохоор хэн болохыг хэлнэ. Тэр хүнд хандаж “Зүгээр байхад зүүгээр хатгаад байвал, зөрүүлээд тэвнээр хатгана” гэж хэлсэн. Ямар хэргээр, ямар шалтгааны улмаас нүүрсний хэрэгт холбогдсоноо тодруулах зорилгоор АТГ-т ирээд байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгчид надаас нэг ч удаа мэдүүлэг аваагүй” гэлээ.

+ There are no comments

Add yours