Н.Наранбаатар: Хулгайч нарыг далдлахын тулд өмнө нь бид нарыг гаргаж хаяж байгаа юмуу учрыг сайн олохгүй байна, үндэслэлийг нь мэдэхгүй

Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон 17 хүний нэрийг өчигдөр Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас зарласантай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Ц.Анандбазар нар өнөөдөр АТГ-ын гадаа мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Би өнгөрсөн дөрвөн жил Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Өмнөговь аймагт Тавантолгойн уурхай үйл ажиллагаагаа явуулдаг, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт байдаг болохоор намайг холбоотой байж магадгүй гэж нэр оруулсан байх. Би эдгээртэй ямар ч холбоо байхгүй.

Ганболд гишүүнээр ахлуулсан Түр хорооны хаалттай хуралдаанд ороод гараад ирсэн миний нэрийг зарласан байна лээ. Бодвол төв талбай дээр жагсаж байгаа иргэдийг нэр гаргаж ир гэхээр хаяж байгаа байлгүй гэж харж байгаа. Дуудаж, асуусан, холбогдсон юм байхгүй. Одоо АТГ руу орж асууя. Миний хөрөнгө, орлого өссөн юм байхгүй. Хулгайч нарыг далдлахын тулд өмнө нь бид нарыг гаргаж хаяж байгаа юмуу учрыг сайн олохгүй байна. Үндэслэлийг нь мэдэх юм алга.

Эрхэт монгол группийг үүсгэн байгуулагч Х.Мандахбаярыг мэдэхгүй, нэр нь орчихсон байсан. Өмнөговь аймгийн бүх дарга, гишүүдийг жагсаалтад оруулсан байсан. Нүүрсний хулгай, офтэйк гэрээ нь намайг ажиллаж байх үед хийгдсэн, цаг хугацааны хувьд тэгж таарч байгаа юм байна лээ.

Том Тавантолгойд хийгдсэн офтэйк гэрээ Өмнөговь аймагтай ямар ч хамаагүй, тус компанийн оффис нь Улаанбаатарт байдаг, 100% төрийнх. Захирал нь Өмнөговьд суудаггүй, ТУЗ нь дээрээсээ томилогддог, захирал, дарга нар нь дээрээ байдаг. Офтэйк гэрээ нь дээрээ л хийгддэг” гэв.

+ There are no comments

Add yours