ЖАГСААЛТ: “Эрдэнэс Тавантолгой” компанитай худалдан авах ажиллагаа, нүүрс тээвэр, борлуулалт хийсэн ААН-үүд

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд давхардсан тоогоор нүүрс борлуулалтын 633 гэрээ байгуулжээ. Энэ хугацаанд 20 сая болон түүнээс дээш үнийн дүн бүхий 576 ширхэг бараа, ажил үйлчилгээ худалдан авах тендер зарлаж гэрээ байгуулсан байна.

Тавантолгой нүүрсний уурхайгаас болон Цагаан хад суурьшлын бүсээс БНХАУ-ын Ганцмод боомт хүртэл өнөөдрийн байдлаар 398 компани нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулжээ.

Тус төрийн өмчит компанитай нүүрс тээвэр, худалдан авалт, борлуулалт хийсэн аж ахуйн нэгж, компани, гэрээ, үнийн дүн, түүний үүсгэн байгуулагч, захирлуудын талаарх мэдээллийг Прокурорын байгууллагын зөвшөөрөлтөйгээр АТГ-аас өнөөдөр нийтэд ил болголоо.

Тавантолгойн уурхайгаас БНХАУ-ын Ганц мод боомт хүртэл нүүрс тээвэр хийж буй аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл

+ There are no comments

Add yours