Улсын Их Хурлын чуулганы /2022.12.08/ хуралдаанаар Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр дараах асуудлыг шийдвэрлэхээр боловсрууллаа. Үүнд:
-Геодези, зураг зүйн талаарх Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үүрэг оролцоог нарийвчлан тусгасан. Геодези, зураг зүйн ажлын захиалагчийг тодорхойлсон;
-Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд засаг захиргааны нэгжийн хилийн шугамын эргэлтийн цэгийг солбицолжуулж, хилийн шугамыг тэмдэглэсэн газрын зургийн хамт Улсын Их Хурлаар батлуулах;
-Батлан хамгаалах болон иргэний зориулалтаар хийгдэх геодези, зураг зүйн ажлыг зааглан тогтоож, хариуцах байгууллагыг тогтоосон;
-Бусад салбарт хийгдэж буй геодези, зураг зүйн ажлын даалгаврыг хянадаг байх, ажлын үр дүнг магадлан геодези, зураг зүйн мэдээллийн нэгдсэн санд төвлөрүүлэх, давхардсан хөрөнгө оруулалт хийхгүй байх, салбар хоорондын уялдааг хангах;
-Дунд болон том масштабын байр зүйн зургийг нийтийн хэрэгцээний болон тусгай зориулалтын гэж 2 ангилж геопорталаар дамжуулан нээлттэй ашиглуулах тогтолцоог бүрдүүлэх;
-Газар зүйн нэрийн үндэсний болон салбар зөвлөл байгуулах, газар зүйн нэрийг байгалийн физик газар зүйн обьектын болон хүний гараар бүтээсэн обьектын гэж 2 ангилж Улсын Их Хурал болон тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлах;
-Геодезийн сүлжээг төрлөөс нь хамааруулан 6-15 жил тутамд, Улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан дунд масштабын байр зүйн зургийг 10 жил тутамд, нийслэлд болон суурин газрын том масштабын байр зүйн зургийг 2-3 жил тутамд, үндэсний атласыг 10 жил тутамд шинэчилж, газар зүйн нэрийг 20 жил тутамд тодотгох;
-Геодезийн үйл ажиллагааны үндэс болох солбицол, өндөр, хүндийн хүчний хурдатгал зэрэг орон зайн гурав болон түүнээс дээш хэмжээсээр утга нь тодорхойлогдсон геодезийн цэг, тэмдэгт нь зам, барилга, уул уурхай зэрэг бүтээн байгуулалтын ажлын үед ихээхэн устаж үгүй болсоор байгаа тул хамгаалалтын зурвасыг хуулиар тогтоох;
-Зөвшөөрлийн тухай хуультай нийцүүлэн геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл шаардлагыг нарийвчлсан;
-Нийт нутаг дэвсгэрийг хамарсан дээд ангийн геодезийн сүлжээ байгуулах, нягтруулах, дунд масштабын газрын зураглалын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн байгууллагууд хариуцах, том масштабын газрын зураглал болон түүнд зориулсан геодезийн сүлжээг орон нутгийн захиргааны байгууллага захиалж орон нутгийн төсвөөр хийхээр хуулийн төслийг боловсрууллаа.
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
