Жагсагчид эсэргүүцлээ илэрхийлэн, Ерөнхий сайд руу юм шидэв

385,000 тонн нүүрс алдагдсан хэргийг эсэргүүцсэн иргэд дөрвөн өдөр төв талбайд жагсаж байгаа билээ.

Жагсагчидтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзахаар гарч ирж, үг хэлэх үеэр иргэд түүн рүү юм шидэж, эсэргүүцлээ илэрхийлэв. Мөн үг хэлж байх үеэр нь зөвхөн нүүрсний хулгайн талаар ярихыг шаардаж, хашхирч, шүгэлдсээр байна. Иргэд нүүрсний хулгайч нарын “Нэрсээ зарла” хэмээн дуугаа нэгтгэж байна.

+ There are no comments

Add yours