Дашрамд дурдахад, долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр /2019.11.11-17/ хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байх төлөв ажиглагджээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 11-12-нд ихэнх нутгаар, арваннэгдүгээр сарын 13-ны шөнө зүүн аймгуудын ихэнх нутгаар, арваннэгдүгээр сарын 15-нд Алтайн салбар уулсаар, арваннэгдүгээр сарын 16-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүснэ. Долоо хоногийн сүүлчээр буюу арваннэгдүгээр сарын 17-нд ихэнх нутгаар, арваннэгдүгээр сарын 13-нд зүүн аймгуудын нутгаар, арваннэгдүгээр сарын 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, арваннэгдүгээр сарын 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орох юм.





