Монгол Улсын гавьяат тамирчин, МҮОХ-ны ерөнхийлөгч, Олимпийн аварга Н.Түвшинбаяр багын найз өсөх идэр начин Э.Энхбатыг зэрлэгээр зодож, хүнд бэртээсэн харамсалтай хэрэг гарсан. Э.Энхбатын биеийн байдал маш хүнд, сэхээнд байгаа билээ.
Тус хэргийн талаар Улсын начин Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэг “Миний хань одоо сэхээнд, биеийн байдал маш хүнд байна. Н.Түвшинбаяр миний ханийг хэрцгийгээр зодож гэмтээсэн. Хань минь тархиндаа маш хүнд гэмтэл авч, суурь яс нь цуурч, тоолж баршгүй олон оёдол тавиулсан” гэх мэдээллийг өгсөн
Хэргийг ХУД-ын 1-р хэлтэст шалгаж байна. Н.Түвшинбаяраас байцаалт авч дууссан бөгөөд түүнийг бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр 72 цагийн хугацаанд цагдан хориод байна.
Шуурхай мэдээ: Н.Түвшинбаярыг хойшлуулашгүй гэж үзэн 48 цаг саатуулах шийдвэр гаргасан ч тэрээр тархиндаа бага зэрэг гэмтэлтэй учраас эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлсэний дараа цагдан хорих байр руу авч явахаар болжээ. ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн байцаагч Н.Түвшинбаярыг шууд баривчлах санал гаргасан ч өмгөөлөгч нь биеийн байдлыг харгалзан үзэхийг хүсч, саатуулахыг эсэргүүцсэн байна. Хуулийн дагуу прокурор өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч эхний ээлжинд эмнэлэгт хэвтүүлэхээр болжээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
