Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өчигдөр танилцуулсан билээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нийслэлтэй холбоотой зарим шийдвэр, мэдээллийг хүргэсэн юм.
Тэрбээр “Хот, хөдөөгийн зохист хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Улаанбаатараас орон нутагт шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих эрх зүй орчныг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулах үүргийг холбогдох сайд нарт үүрэг болгосон. Мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа төсөвт байгууллагын төсвийн захирагч бүр салбарын нэгж байгууллагын албан хаагчдынхаа 10 хувиас доошгүйг орон нутаг руу шилжүүлэх бодлогыг барьж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт мөн үүрэг болголоо” хэмээв.
Мөн Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын гаргасан саналын дагуу нийслэлийн бүтцийг дахин тодотгосныг тэрбээр онцоллоо. Ингэхдээ нийслэлийн гурван агентлагийг татан буулгаж, тэдний үйл ажиллагааг бусад газар, байгууллагын ажил үүрэг дээр нэмэн гүйцэтгэхээр болсон байна.
Нийслэлд тулгамдаж байгаа түгжрэл, нийтийн тээврийн хүрэлцээ зэрэг асуудлаар ч ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
“Замын түгжрэлийг бууруулах чиглэлд нийтийн тээврийн бодлогын шинэчлэлд бид онцгой анхаарч байна. Хамгийн сүүлд 2008 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг цогцоор нь хийснээс хойш үүн дээр анхаарч, улсын болон нийслэлийн төсөвт тусгаагүй бидний алдаа байгаа. 2023 оны төсөвт бид нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулан 320 тэрбум төгрөгийг баталсан. Үүгээр үйл ажиллагаа явуулж байгаа төр, хувийн хэвшлийн компаниудын парк шинэчлэлийг хийнэ. Мөн нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгж хамтарч, оновчтой, зөв, нэгдсэн менежмент хийхэд Засгийн газрын зүгээс бодлогын шинэчлэлд оролцож дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр автобусны хүрэлцээ болон явах чиглэлийн оновчгүй байдал зэрэг асуудал шийдэгдэнэ” гэж тэрбээр танилцуулсан.
Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу хагас коксын үйлдвэр байгуулах ажлын талаар тэрбээр “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлд хагас коксын үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулсан. Гэхдээ хагас коксын түлш үр дүнтэй, аюулгүй, эдийн засгийн хувьд ашигтай гэдгийг нотолж байж үйлдвэр барих, эсэхийг шийднэ. Энэ хүрээнд 400 тонн түлшийг өвлийн ид хүйтний үеэр тодорхой бүсэд туршиж үзсэний дүнд иргэд, олон нийттэй хэлэлцэж шийдвэр гаргана. Улаанбаатар хотын гэр хорооллыг бүгдийг орон сууцжуулах боломж одоогоор алга. Тэгэхээр агаарын бохирдлыг бууруулах үр дүнтэй, боломжийн шийдэл олох нь зайлшгүй чухал” хэмээлээ.
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...