Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ зэрэг холбогдох байгууллагууд нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх, мөн зам дээр давс, бодис цацах зэргээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлж буйгаар, цас цэвэрлэгээнд зам, талбайн цэвэрлэгээний 18 байгууллагын 1063 үйлчлэгч тусгай зориулалтын 151 машин техниктэй ажиллалаа. Улмаар авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаанаас сэргийлэх зориулалтын 173.5 тонн бодис, 190 тонн давс цацах ажлыг арваннэгдүгээр сарын 28-ны 05:00 цаг хүртэл өдөр, шөнийн ээлжээр хийж гүйцэтгээд байна. Тухайлбал, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 380 гаруй ажилтан 61 техник хэрэгсэлтэй уртасгасан цагаар ажиллаж, зам талбайн цас, мөсийг хусаж цэвэрлэлээ.
Мөн аж ахуйн нэгж, байгууллага ойр орчмынхоо 50 метр хүртэлх талбайн цэвэрлэгээг гүйцэтгэх үүрэгтэй. Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй 2836 ААН, байгууллага 194,394 ам метр талбайн цэвэрлэгээг хийсэн байна. Нийслэлийн хэмжээнд нийт 17,046 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цэвэрлэгээнд гарсан 2836 аж ахуйн нэгж нь үүний 16 хувь юм.
Зам, талбайн үйлчлэгчид явган замын цэвэрлэгээг тогтмол гүйцэтгэж буй аж. Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сууц өмчлөгчдийн холбоо, нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг хариуцсан талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хийлгэх ажлыг зохион байгуулж байна.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
