Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган тив, дэлхийн тэмцээнд онцгой амжилт гаргаж, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн тамирчид, багш, дасгалжуулагч, бүжгийн спортын хамтлагийг төрийн дээд цол, одонгоор шагнав.
ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:
Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар;
Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Бат-Очирын Болортуяа;
Буудлагын спортын үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Цогбадрахын Мөнхзул;
Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Мөнхтөрийн Лхагвагэрэл;
Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Долгоржавын Отгонжаргал;
Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Баатаржавын Шоовдор;
Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Ганбатын Болор-Эрдэнэ;
Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Хүрэлбаатарын Энхтуяа;
ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР:
Тив, дэлхийн тэмцээнд онцгой амжилт гарган, эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн “Мүүн дэйнс” хамтлагийг үүсгэн байгуулагч, Бүжгийн спортын улсын шүүгч, олон улсын хэмжээний мастер Очирхүүгийн Саранхүү;
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
“Мүүн дэйнс” хамтлагийн багш, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Оюунцэцэгийн Оюунбат;
Бүжгийн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, багийн спортын түүхэн амжилт тогтоон, нийгэмд эерэг үлгэр дуурайл, хандлага түгээж, хүүхэд, залуучуудыг биеийн тамир, спортоор хичээллэх, эрүүл, чийрэг амьдралын хэв маягт уриалан, бүжгийн спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Сарны бүжиг клуб”-ын дэргэдэх “Мүүн дэйнс” хамтлагийг Алтан гадас одонгоор шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон хүртсэн тамирчид, багш, дасгалжуулагч, хамтлагийн гишүүд болон тэдний гэр бүл, хамт олонд спортын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
