Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд болон шигшээ багийн тамирчдыг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.
Ерөнхийлөгч уулзалтын эхэнд Улаанбаатар хотноо болсон Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж, хэсгээсээ шалгарсанд баяр хүргэж, амжилт хүсэв.
Монголын сагсан бөмбөгийн холбоо, шигшээ багийн тамирчид цаашид дэлхийд нэр алдраа дуурсгаж, сагсан бөмбөгийн хорхойтнууд, үзэгч түмнээ баярлуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Монголын сагсан бөмбөгийн холбоо 2022-2023 оны Үндэсний дээд лигийн тэмцээний аваргын цомыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болгох хүсэлт гаргалаа.
Ерөнхийлөгч өнгөрсөн гуравдугаар сард Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбооны төлөөллийг хүлээн авч уулзахдаа талцал хуваагдлаа хойш тавьж, энэ спортын хөгжлийн төлөө нэгдэж, хамтран зүтгэхийг уриалсан юм.
Энэ дагуу найман жил тусдаа үйл ажиллагаа явуулж байсан холбоод нэгдсэн хурлаа хийн дүрмээ баталж, шинэ Ерөнхийлөгчөө сонгосон. Нэгдэж нийлбэл амжилтад хүрч болдгийг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээн харуулсан гэдгийг Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд хэллээ.
Монгол Улсын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний дараагийн шатанд Гуам, Хонконг, Сингапурын багтай нэг хэсэгт ороод байгаа юм.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...


