Энэ оны эхний есөн сард Монголбанк болон банкнуудын эх үүсвэрээр 494.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 5.9 мянган өрхөд олгосон байна.
Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2023 онд багтаан Монголбанк Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэл ажлаа хангаж байгаагаа мэдээлсэн юм. Анхны төлөвлөгөөгөөр хөтөлбөрийн хүрээнд хоёр их наяд төгрөгийн зээл олгохоос одоогоор 1.5 их наяд төгрөг олгоод байгаа аж.
Даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин 2023 оны долоодугаар сар дуустал хойшлуулах санал гаргаад байгааг мэдээлсэн юм.
Харин Монголын Банкны Холбоо болон эдийн засагчид эргэн төлөлтийг дахин хойшлуулбал санхүүжилтийн тогтолцоонд хүндрэл учрах эрсдэлтэйг анхааруулж байна.
Цар тахлын хуулийн дагуу 2020 оноос хойш нийт таван удаагийн хойшлуулалтаар 3.4 их наяд төгрөгийн зээлийн 195.1 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрийг хойшлуулжээ.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
