Хот хоорондын автобус ачааны машинтай мөргөлджээ

Өмнөговь аймгаас Улаанбаатар хотруу зорчигчид тээвэрлэж явсан автобус, ачааны автомашинтай мөргөлдсөн осол өчигдөр Төв аймгийн замд гарчээ.

Ослын дуудлагаар Онцгой байдлын аврагчид аврах ажиллагааг шуурхай эхлүүлж, хүнд гэмтэл авсан, хавчуулагдсан иргэдийг аварсан байна. Харамсалтай нь нас барсан нэг хүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг холбогдох албанаас анхааруулж байна.

+ There are no comments

Add yours