Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт үргэлжилж байна.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Ингэснээр Монгол Улс нь Европын Холбооны ногоон санаачилгын нэг болох “Ойн түншлэл”-ийн яриа хэлэлцээнд оролцож байгаа Азийн анхдагч орон болж байна.
Ойн түншлэл нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, үүнтэй уялдуулан ойн салбарт учирч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлага, байгаль орчныг хамгаалах зорилтод чиглэсэн үүрэг, амлалт болох юм.
Санамж бичгийн гол зорилго нь ойн тогтвортой менежментийн үндсэн алхмууд болох ой модыг нөхөн сэргээх, зохистой ашиглалт, хамгаалалтыг дэмжих, ойг түшиглэсэн эдийн засгийн салбар, орлогын эх үүсвэр бий болгоход чиглэж байна.
Тухайлбал, ойн аж ахуйд суурилсан ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, ойн хамгаалалтын бүсийг нэмэгдүүлэх, цөлжилт, ойн хомсдол, доройтлыг бууруулах, биологийн төрөл, зүйлийг хамгаалах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, бэлчээрийн даацыг зохист хэлбэрт шилжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар зорьж байгаа юм.
Ойн салбарт тогтвортой менежментийг хэрэгжүүлсэнээр мянга мянган ажлын байр бий болох боломжтой учир энэ салбарын ногоон ажил эрхлэлтэд түншлэлийн оруулах хувь нэмэр маш чухал.
Ойн доройтолд нөлөөлж буй асуудлыг стратегийн болон бодлогын түвшинд авч үзэж, салбар хоорондын зохицуулалт, газар эзэмшил, нөхөн сэргээлт, газрын зохисгүй ашиглалт, байгаль орчны гэмт хэрэг зэрэг асуудлыг нээлттэй, талуудын бүрэн оролцоотой, ил тод хэлэлцэн шийдвэрлэдэг дадал бий болгоход чухал хувь нэмэр оруулна.
Санамж бичгийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, өөрчлөлтийг сааруулах чиглэлээр ойн нөөцийг урт хугацаанд тогтвортой ашиглахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог шинэчлэн боловсруулж, сайн засаглал, тогтвортой менежментийг дэмжих юм.
Түншлэл нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, биологийн олон янз байдал болон хөрсний үржил шимийг хамгаалах ажлыг сайжруулахад дэвшилтэт технологи, байгальд суурилсан шийдлүүдийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн органик түүхий эдийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор техникийн туслалцаа үзүүлэх, мэдлэгийн платформд нэвтрэх боломжийг хөнгөвчлөх, бүтээгдэхүүний чанар, бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тодорхойлжээ.
More Stories
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулна. Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага...
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид...
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах...
