ЦЕГ: Хоёр сурагч нулимс асгаруулагч коридорт цацсан нь тогтоогдсон

Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуульд өнөөдөр хий алдаж, олон хүн эмнэлэгт хүргэгдсэн.

Эрүүл мэндийн яам “Оюуны ирээдүй цогцолбор сургууль дээр болсон ослын үеэр хордлого авч, амьсгалын дутагдалд орж, бие нь эвгүйрхсэн 58 хүүхэд, зургаан том хүнийг эмнэлэгт хүргэсэн. Одоогоор биеийн байдал нь бүгд тогтворжсон бөгөөд ямар шалтгаанаар хий алдагдсан нь тодорхойгүй байна” гэлээ.

ЦЕГ: “Дархан-Уул аймаг, Дархан сумын сургуулийн А байранд газ алдсан юм шиг байна” гэсэн мэдээллийг өнөөдөр 11:05-д авч шалгалтын ажиллагааг явууллаа.

Шалгалтаар тус сургуулийн 12 дугаар ангийн эрэгтэй, эмэгтэй хоёр сурагч БНХАУ-д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой, харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлага их завсарлагааны үеэр нэгдүгээр давхрын цайны газрын коридорт нэг удаа цацсан байдал тогтоогдсон. Энэ үйлдэл нь камерын бичлэгт үлдсэн бөгөөд хүүхдүүд өөрсдөө эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа зааж өгсөн” гэв.

+ There are no comments

Add yours