Дархан-Уул аймагт 30 хүүхэд амьсгал боогдуулагч хийнд хордож, эмнэлэгт хүргэгджээ

Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургуульд өнөөдөр 11 цагийн үед хүүхдүүд амьсгал боогдуулагч хийнээс хордсон гэх дуудлага мэдээлэл бүртгэжээ. 

Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн А байрны нэг давхарт байрлах хоолны газрын хонгилд үл мэдэгдэх зүйлээс хий гарсны улмаас 30 орчим суралцагч, 2 ажилтны хоолой боогдох, толгой өвдөх шинж тэмдэг илэрч эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээллийг сургуулийн захирал А.Нарантуяагаас тодрууллаа. Тухайн хий нь ахуйн хэрэглээний “газ” биш болохыг урьдчилсан байдлаар мэдэгдлээ.

Одоогийн байдлаар газар дээр нь холбогдох мэргэжлийн байгууллагууд (аймгийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Цагдаа, Тагнуул)-ын албан хаагчид ажиллаж байна.

+ There are no comments

Add yours