Цүнх авч зугтсан 43 настай эмэгтэйг баривчилжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Үйлчилгээний байгууллага дотор цүнхээ алдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн алба хаагчид шалгахад 18 настай эмэгтэй “А”-ын цүнхийг 43 настай эмэгтэй “Н” гэгч нь хулгайлан авч зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

+ There are no comments

Add yours