Улаанбаатар хот 410 мянга гаруй өрх, 175 мянган аж ахуйн нэгж байгууллагатай.
Энэ тоо жил ирэх бүр нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ ч мөн өсөж буй. Нийслэлийн хэмжээнд төвлөрсөн хогийн зургаан цэг ажиллаж, хог хаягдлыг хөрсөөр дарж булж байгаа юм.
Цагаан даваа, Нарангийн энгэр, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгийн үйл ажиллагааг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Налайх, Багануур, Багахангай дүүргийн хогийн цэгүүдийг харьяа дүүргийн тохижилт үйлчилгээний байгууллагууд хариуцан ажилладаг. Нийслэлд өдөрт дунджаар 4,000 тонн, жилд 1.5 сая тонн хог үүсдэгээс 200 мянган тонныг ангилан ялгаж, 1.3 сая тонн хогийг ландфилдах буюу дарж булж байна.
НИТХ-ын тэргүүлэгчдийн 2006 оны Үйлчилгээний хөлсийг шинэчлэн батлах тухай тогтоолоор нэг тонн хог хаягдлыг хөрсөөр дарж булах ажлын зардлыг 2,080 төгрөгөөр тогтоосон. Энэ үнэд одоог хүртэл өөрчлөлт ороогүй бөгөөд үүнээс үүдэн төвлөрсөн цэгүүдийн үйл ажиллагаа доголдоход хүрчээ. Тухайлбал, хог хаягдлын хэмжээ 2006 онд 642 мянган тонн байсан бол 2021 онд 1.3 сая тонн болж нэмэгдсэн байна.
Мөн шатахууны үнэ 3.48 дахин өсөж, нэг цагт зарцуулах шатахууны зардал 2.02 дахин өсжээ. Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2006 онд 53 мянган төгрөг байсан бол өдгөө 420 мянган төгрөг болж нэмэгдсэн байна.
Дээрх нөхцөл байдлуудаас үүдэн Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгийн үйлчилгээ тогтворгүй, ачааллаа даахгүй, тогтмол үйл ажиллагаа явуулах боломжгүй байдал үүсэж байгаа юм. Иймээс төвлөрсөн хогийн цэгийн үйлчилгээг сайжруулахын тулд дарж булах үйл ажиллагааны санхүүжилтийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Иймд өчигдөр болсон нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр Хотын дарга төвлөрсөн хогийн цэгүүдэд хог хаягдлыг устгах зардлын тооцооллыг НИТХ-д өргөн барих бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг даалгасан байна.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
