Коронавируст халдварын цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын талаар Түр хорооны хуралдааны үеэр эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.
Манай улсад 2022 оны аравдугаар сарын 31-ний байдлаар долоо хоногт коронавируст халдварын 357 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 114 тохиолдлоор нэмэгджээ.
Батлагдсан тохиолдлын 87.9 хувьд шинж тэмдэг илэрсэн бол 12.1 хувьд нь шинж тэмдэггүй байна. Хоолой өвдөх, хуурай ханиалгах, толгой өвдөх, хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх шинж тэмдэг давамгайлж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдварын улмаас 157 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 26.8 хувь нь хүнд, 72 нь хүндэвтэр, 1.2 хувь нь хөнгөн.
Коронавируст халдвараар хүүхэд өвдсөн 218,153 тохиолдол бүртгэгдсэн ба нийт тохиолдлын 22.1 хувийг эзэлж байна. Хүүхдийн өвчлөлийг насны бүлгээр ангилбал 0-4 насны хүүхэд 27.6 хувь, 5-11 насны хүүхэд 44.5 хувь, 12-15 насны хүүхэд 19.6 хувь, 16-17 насны хүүхэд 8.4 хувийг эзэлж байна.
Манай улсад коронавируст халдварын дэгдэлтийн таван удаагийн давлагаа бүртгэгдсэн ба Альфа, Дельта, Омикрон ВА1, ВА2, ВА5 хувилбаруудаар үүсгэгджээ.
КОВИД-19-ийн хувилбарын тандалтыг түүвэр аргаар долоо хоног бүр хийж бүрэн генийн дараалал (NGS) тогтоох шинжилгээний дүн болон тархвар судлалын талаар мэдээллийг ДЭМБ-д мэдээлж хэвшсэн. Хувилбарын тандалтаас харахад есдүгээр сард авсан 40 сорьцын 32 буюу 80 хувь нь Омикрон ВА.5.2 илэрсэн байна. Ямар нэгэн хариу арга хэмжээ, шинжилгээний тоо, иргэдийн хөдөлгөөнд өөрчлөлт ороогүй тохиолдолд тохиолдлын тоо дунджаар 10 хоногт хоёр дахин ихсэх төлөвтэй байна.
2022-2023 оны улирлын томуу, томуу төст өвчин, коронавируст халдвар (КОВИД-19)-ын дэгдэлтийн үеийн бэлэн байдлын төлөвлөгөөг гаргаж бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа гэлээ.
Дэлхий дахинд коронавируст халдварын 623,337,158 тохиолдол бүртгэгдэж, 6,566,610 хүн нас барсан гэх мэдээллийг хэллээ. Өвчлөлийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 11.7 хувиар буурчээ.
ДЭМБ-ын зургаан бүсийн хувьд Eвропын бүсэд 260 сая, Америкийн бүсэд 179 сая, Номхон далайн баруун бүсэд 92 сая, Зүүн өмнөд Азийн бүсэд 60 сая, Газрын дундад тэнгисийн бүсэд 23 сая, Африкийн бүсэд 9 сая хүн тус тус өвчилсөн гэдэг мэдээллийг танилцуулав.
Нийт батлагдсан тохиолдолд эзлэх нас баралтын хувь (CFR) Дэлхий дахинд 1.05, Номхон далайн баруун бүсэд 0.30 бол Монголд 0.21 байгаа аж.
БНХАУ-д сүүлийн долоо хоногт 225,754 тохиолдол, сүүлийн 24 цагт 42,419 тохиолдол бүртгэгдэж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 25.7 хувиар буурч, нийт батлагдсан тохиолдолд эзлэх нас баралт 0.32.
ОХУ-д 54,900 тохиолдол, сүүлийн 24 цагт 7,606 тохиолдол бүртгэгдэж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 27.8 хувиар буурч, нийт батлагдсан тохиолдолд эзлэх нас баралт 1.82 байгаа юм байна.
БНСУ-д 186,850 тохиолдол, сүүлийн 24 цагт 34,987 тохиолдол бүртгэгдэж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 11.2 хувиар нэмэгджээ. Нийт батлагдсан тохиолдолд эзлэх нас баралт 0.11 байгаа гэв.
Японд 176,895 тохиолдол, сүүлийн 24 цагт 14,184 тохиолдол бүртгэгдэж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 22.9 хувиар буурч, нийт батлагдсан тохиолдолд эзлэх нас баралт 0.21 байгаа гэх тоон мэдээллийг Эрүүл мэндийн сайд танилцууллаа.
Сүүлийн долоо хоногт хамгийн их буюу ХБНГУ 400 орчим, Франц, БНХАУ, Итали, БНСУ, Япон 100-200 гаруй, ОХУ, Грек, Австри, Чили, Их Британи улсад 60-аас доош өвчлөл бүртгэгдсэн байна.
БНСУ-д томуу болон КОВИД-19-ын хавсарсан халдвар ихсэж, хүүхдийн дунд өвчлөл нэмэгдэж байгаа бол Сингапурт яаралтай тусламжийн тасагт хэвтэх өвчтөний тоо ихсэж байгаа юм байна.
Филиппин улсад Омикроны XВВ хувилбарын 81, ХВС хувилбарын 193 тохиолдол тус тус шинээр бүртгэгдээд байгаа гэв.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
