Монгол Улсын нүүрсний экспортын гол зам болох Тавантолгой-Гашуунсухайт авто замаар 239 компани нүүрс тээвэрлэж байна. “Эрдэнэс Монгол” компанийн орлогын 90 орчим хувийг бүрдүүлдэг тус замаар зорчих тариф 2016 онд км тутамд 2,650 төгрөг байсан бол одоо 3,300 төгрөг байгаа аж.
Тус замыг анх төрийн мэдэлд шилжүүлэхтэй холбоотойгоор Монгол Улсын Хөгжлийн Банк “Эрдэнэс Монгол” ХХК-д 170.5 тэрбум төгрөгийн зээлийг олгож байв. Өөрөөр хэлбэл, замын орлогоор Хөгжлийн Банкны зээлийг төлөх шаардлагатай гэсэн үг. Үүний тулд ядаж амиа барья гэвэл км тутмын тарифыг 5,500 төгрөг болгох, харин зээлээ төлөх хэмжээнд ашигтай байлгахын тулд 15,000 төгрөг болгон нэмэгдүүлэх шаардлагатайг “Эрдэнэс Монгол” компанийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал Д.Баярбат хэлсэн юм.
“Эрдэнэс Монгол” компани Гашуунсухайт авто замаас өнгөрсөн хугацаанд нийт 330 тэрбум төгрөгийн орлого олжээ. Үүнээс нүүрсний экспортын оргил үе болох 2018, 2019 онд 80 тэрбум төгрөгийн орлого олж байсан ч Хөгжлийн Банкны зээлээ төлж барагдуулаагүйгээс зээл болон хүүгийн төлбөр хуримтлагдаж ирсэн байна.
“Эрдэнэс Монгол” компани Гашуунсухайт замтай холбоотой Хөгжлийн Банкны
зээлийн үндсэн төлбөрт 2019-2022 онуудад 127.9 тэрбум,
зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2015-2022 оны III улирлын байдлаар 97.1 тэрбум буюу
нийт 225 тэрбум төгрөгийг төлжээ. Үүнээс 117.2 тэрбум төгрөгийг өнгөрсөн есдүгээр сард төлснөөр хэвийн зээлдэгчийн ангилалд шилжиж, 42.6 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй үлджээ. Энэ мөнгийг хүүгийн хамт 2023 оны 1 дүгээр улиралд багтаан төлж барагдуулахаар зорилт тавин ажиллаж байгаа юм байна.
Замын тарифыг 2019 онд км тутамд нь 1,500 төгрөгөөр нэмэгдүүлж байсан ч жолооч нарын эсэргүүцлийн улмаас Засгийн газар болиулжээ. Харин өнөөдөр 2016 онтой харьцуулахад нүүрсний экспортын дундаж үнэ болох 37.8 ам.доллар гурав дахин өсөөд байгаа билээ.
More Stories
COP17: Оношгүй өв ба Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар...
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг наймдугаар сарын 24-26-нд бүртгүүлсэн утасны дугаарт нь мэдэгдэнэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг өчигдрөөс E-Mongolia системээр авч эхлээд байна. Өчигдрийн 17:00 цагийн байдлаар I шатны элсэлтийн бүртгэлд нийт 39,736...
