Хэл заслын мэргэжилтэн бэлтгэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Сэргээн засахын мэргэжлийн салбар зөвлөл, Монгол улсын багшийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монголын бие, бялдар хөдөлгөөн заслын холбоо, хэл засалч мэргэжилтний төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Манай орны хувьд хэл заслын тусламж, үйлчилгээг сэргээн засахын тусламж, үйлчилгээний бүрэлдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд чухал ач холбогдолтой хэмээн хүлээн зөвшөөрч Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 13.4-дэх хэсэгт “Сэргээн засах тусламж, үйлчилгээг сэргээн засахын эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалч болон сэргээн засахын бусад мэргэжлээр мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн үзүүлнэ” гэж тусгаснаар 2018 онд Сэргээн засах тусламж, үйлчилгээний бүтэц үйл ажиллагааны стандартыг шинэчлэн сэргээн засах төв нь хэл заслын тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн мэргэжилтэнтэй, хэл заслын өрөөтэй байх тухай тусган MNS 6801:2018-аар баталсан.
2021 оны байдлаар нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 15.5% нь ярианы бэрхшээлтэй байгаа боловч Монгол Улс одоогоор хэл заслын албан ёсны боловсролын хөтөлбөргүй байна. Цөөн тооны хэл засалч болон багш нар ОХУ-д суралцаж төгссөн эсвэл хэрэгцээ шаардлагаас хамааран богино хугацааны сургалтад хамрагдсан байдаг. Улсын хэмжээнд хэл заслын мэргэжилтэн нийт 10 хүн байна.
Иймд Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/749 дүгээр тушаалаар баталсан “Сэргээн засах тусламж, үйлчилгээг хөгжүүлэх 2022-2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд хэл заслын мэргэжилтэн бэлтгэх асуудлыг салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхээр тусгасан.
Энэ хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулагдсан бөгөөд хурлын үр дүнд “Хэл засал”-ын мэргэжлийн онцлог, ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах, энэ чиглэлийн мэргэжилтэнг яаралтай гадаадад бэлтгэх, холбогдох асуудлыг шийдвэрлэх салбар дундын ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...