Иргэн Х.Ганболдоос “миний бие болон Х.Янжингаажид бид гэрлэлтээ бүртгүүлэхээр өөрсдийн биеэр ирээгүй байхад Улсын бүртгэлийн байгууллага гэрлэлтийг бүртгэсэн нь “гэрлэгсэд өөрийн биеэр ирж гэрлэлтээ бүртгүүлэх талаар заасан хуулийн зохицуулалтад нийцээгүй тул гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгоно уу” гэх агуулга бүхий гомдлыг Улсын бүртгэлийн байгууллагад гаргажээ.
Уг гомдлоор шалгахад “гэрлэхийг хүсэгчид өөрийн биеэр ирж иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь тогтоогдсон тул гэрлэлт бүртгэсэн нь хууль бус” гэсэн агуулга бүхий шалтгаан үндэслэлээр Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэснийг бүртгэсэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Уг шийдвэрийг эс зөвшөөрч, Х.Янжингаажидаас “Улсын бүртгэлийн байцаагчийн 5686 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар, тухайн үед буюу гэрлэлт бүртгэсэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Т.Ганболд, Х.Янжингаажид нар нь Монгол Улсад байгаагүй буюу аль аль нь өөрийн биеэр бүртгэлийн байгууллагад хүрэлцэн ирээгүй, бусад этгээдээр дамжуулан бүртгэлийг хийлгэсэн нь тогтоогджээ.
Түүнчлэн, Т.Ганболд, Х.Янжингаажид нар нь тухайн гэрлэлтийн бүртгэл хийгдсэний дараа тэдний дундаас төрсөн хүүхдийг иргэний бүртгэлд бүртгүүлэхээр хамтран өргөдөл гаргаж байсан, мөн Т.Ганболд нь УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшихдээ “нэр дэвшигчийн намтар” хэсэгт “эхнэр Х.Янжингаажид” гэж өөрөө бичиж байсан зэрэг баримт хэрэгт авагдав.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг маргааныг хэлэлцээд, Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлтийг бүртгэсэн бүртгэл нь хэдийгээр хуульд заасан журмын дагуу хийгдээгүй боловч энэ тохиолдолд гэрлэлтийн бүртгэл нь Т.Ганболдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, харин гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгосны улмаас нэхэмжлэгч Х.Янжингаажидын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдал үүссэн гэж үзэж, гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар зөв дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн гэж үзэв.
Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлтийг бүртгэсэн бүртгэл нь тухайн этгээдүүдийн хувьд “эерэг нөлөөтэй” бөгөөд улсын бүртгэлийн байцаагч эерэг нөлөөтэй захиргааны акт /бүртгэл/-ыг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд тусгайлан заасан үндэслэл, шаардлагыг анхаараагүй нь буруу гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, маргаан бүхий акт хууль зөрчсөн бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол тухайн захиргааны актыг шүүх хүчингүй болгохоор заасан, энэ тохиолдолд гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудад нийцээгүй, нэхэмжлэгч Х.Янжингаажидын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн болно.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Эх сурвалж: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
More Stories
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
