Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Азийн Архитекторуудын чуулга уулзалт -21” олон улсын арга хэмжээ 2022 оны 09-р сарын 04-09-н өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
Энэхүү олон улсын нэр хүндтэй арга хэмжээний хүрээнд 2022 оны 09-р сарын 6,7-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд “Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” Азийн архитекторуудын үзэсгэлэн нээгдэж байна.
Уг үзэсгэлэнг Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын Архитекторуудын Эвлэл хамтран зохион байгуулж байна.

Барилгын хөгжлийн төвийн дэд захирал О.Одбаяр ” Азийн Архитекторуудын чуулга уулзалт жилд 2 удаа холбогдох орнуудад зохион байгуулагддаг. Энэ удаа Ерөнхий сайдын ивээл доор Монгол улсад зохион байгуулагдаж байна. Өнөөдрийн үзэсгэлэнд нийт 22 орны архитектуруудын шилдэг бүтээлүүд ирсэн байгаа. Мөн Монголын хот төлөвлөгч, архитектуруудын шинэ санаа бүтээл, БХБЯ, Барилгын хөгжлийн төв болон оюутны бүтээлүүдээр оролцож байна. Түүнчлэн Монгол Улсын хөгжлийн томоохон төслүүд, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжил тогтвортой хот байгуулалтын ирээдүйн төлөвлөлт, төсөл хөтөлбөр, Дэлхийн торгоны замын уулзвар эртний нийслэл Хархорум хот зэрэг уран бүтээлүүд тавигдаж байна. Үзэсгэлэнд ирснээр оролцогч улс орнуудын мэргэжлийн хот төлөвлөгч, архитектор уран бүтээл, бүтээлч ур чадвар, орчин үеийн архитектурын хөгжлийн чиг хандлагатай танилцах боломжтой.” гэв.
Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж “Азийн 22 орны архитекторын байгууллагуудын удирдлага, төлөөлөл 150 гаруй архитектор чуулга уулзалтад оролцож байна. Энэ үеэр Азийн архитекторуудын дунд зарласан Архитектурын шилдэг бүтээлийн 2022 оны уралдааны шилдэг бүтээл, Монголын барилга хот байгуулалтын салбарын ололт, архитекторуудын бүтээл, томоохон төсөл хөтөлбөрийг танилцуулсан олон улсын үзэсгэлэнг болж байна. Мөн үзэсгэлэнгээр Улаанбаатар хот өөрсдийн “Сонсголонт хот” 10 мянга га шинэ хотын төлөвлөлтийг танилцуулж байна. Яармагийн гүүр, Гурвалжингийн гүүр, 1-р хорооллоос баруун тийшээ 10 мянга га шинэ хотын бүтээн байгуулалтыг төлөвлөж байна. Ингэснээр түгжрэл, агаарын болон хөрсний бохирдол шийдэх боломж бүрдэнэ. ” гэв.
Япон, Хятад, БНСУ, Энэтхэг, Монгол зэрэг орны олон улсад нэр хүндтэй архитектор, эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, хот төлөвлөлтийн өнөөгийн шилдэг туршлага, хэтийн төлөв, чиг хандлага болон тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд улс орон, бүс нутаг, олон улсын хэмжээнд архитекторын гүйцэтгэх үүрэг, оролцоо зэрэг асуудлаар санал солилцож байна. Биетээр болон цахимаар зохион байгуулж буй уулзалт энэ сарын 9 хүртэл мэргэжлийн 5 хорооны хурлаар үргэлжилнэ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын...
Уул уурхайн салбарын ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тодорхой үүрэг өглөө
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай...
Танилц: Шинээр томилогдох Элчин сайд нарын нэрсийг УИХ-д өргөн мэдүүллээ
Зөвшилцөх саналд: 1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол...