АШУҮИС нь дотоодод ажиллаж буй эмч мэргэжилтний 90 гаруй хувийг 80 жилийн хугацаанд бэлтгэжээ. Тус сургууль нь 39 чиглэлээр 56 мянга гаруй эрүүл мэндийн салбарын эмч сувилагч бэлтгэн гаргаад байна. АШУҮИС-ийн төгсөгч нь олон улсад шууд мэргэжлээрээ ажиллах нөхцөл боломж бүрдлээ. Дотоодод магадлан итгэмжлэгдсэнээс байсан тус сургууль олон улсын бүх шалгуурыг хангаж магадлан итгэмжлэл авсан байна.
Ингэснээр өндөр хөгжилтэй орнуудаас Монгол улсад эмчээр ирж суралцах боломж бүрдлээ. Тус Сургууль олон улсад магадлагдсанаар сурч төгсөөд улс орондоо очоод лизенцээ өгөөд ажиллах хөдөлмөрлөх боломж гадаад болон манай улсын оюутнуудын хувьд бүрдэж байна. Одоогийн байдлаар өндөр хөгжилтэй 7 орны 20 гаруй суралцагч АШУҮИС-д эрүүл мэндийн чиглэлээр элсэн суралцаж байна. Өнөөдрийн байдлаар АШУҮИС нийт 160 гаруй олон улсын оюутныг сургаж зарим нь төгссөн байгаа юм. Олон улсын оюутнуудыг суралцаж буй анги нь бүх хичээл, хөтөлбөр сургалтаа гадаад хэл дээр явуулдаг байна.
Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус сургуульд ажиллахдаа эрүүл мэндийн бодлогоо боловсролын салбартайгаа уялдуулан салбарын хүний нөөцийн бодлогыг анхаарах болно. Энэ хүрээнд төгсөлтийн дараах сургалтыг 3 жил болгох тал дээр сургууль ажиллаж буй нь сайн хэрэг. Энэ хүрээнд эмч сувилагчийн харьцааг тэнцвэржүүлж олон улсын түвшинд хүргэхэд яамны бодлого чиглэх болно. Үүнд АШУҮИС-ийн оролцоо чухал гэдгийг онцлон тэмдэглэв.
АШУҮИС-ийн сургалтын бодлого нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, цаашид өндөр хөгжилтэй орноос олон оюутан ирж суралцах нь монголын эмч, оюутнуудад томоохон туршлага хуримтлуулах үүд хаалга нээгдэнэ гэж сургуулийн удирдлага үзэж байна.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
