Барилга хот байгуулалтын сайд уулзалтын үеэр Хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг бий болгох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын дагуу Хөшигийн хөндийд шинэ хот цогцлоон байгуулах нөр их ажлын суурийг бэлтгэж, дэд бүтцийн ажлыг эхлүүлээд байгаа талаар мэдээлэл өгч, цаашид шинэ суурьшлын бүсүүдэд Засгийн газар бодлогоор дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллах болно гэдгийг хэллээ.
Сайд Б.Мөнхбаатар мөн хот байгуулах ажил нь газрын судалгаа, шугам сүлжээ, дэд бүтэц, техник-эдийн засгийн үндэслэл, инженер-геологийн хайгууль судалгаа, геодезийн зураглал зэрэг бүхий л зүйлийг нарийвчлан тооцсон ажлын зургаас эхэлнэ гэдгийг онцлож байсан юм.
Монгол улсын зураг төслийн салбарт өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшил давамгайлсан 811 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Харин газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй 500 мянга гаруй барилгын зурган болон бүртгэлийн мэдээлэл бий.
Салбар яамнаас тус мэдээллийг засварлаж, өгөгдлийн санг байгуулан 3 болон 4 хэмжээст газар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, үнэлгээ, татвар, төлбөрийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын системтэй холбосон дундын мэдээллийн санг байгуулж, байгууллага хоорондын уялдааг ханган ажиллаж байна. Энэ мэтчилэн сайн туршлагыг нэвтрүүлэн их өгөгдлийн сан байгуулан цахимжуулж нэг платформ дээр ажиллах, эвлэлдэн нэгдэх, түншлэх, төлөвлөлтийн нийцэл, уялдааг хангах хүрээнд цаашлаад Улс орны томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зураг төслүүдийг боловсруулах, тулгарч буй бэрхшээлүүдийг даван гарах гарцыг олох зорилгын дор энэхүү уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтад Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Монголын архитекторуудын эвлэл, Зураг төсөл зохиогчдын холбоо, Монголын барилгын инженерүүдийн холбоо, ахмад архитекторууд, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцов.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
