Энэ амралтын өдрүүдээс эхлэн автомашины тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачааллыг багасгах, түгжрэлийг бууруулах зорилгоор наймдугаар сарын 27, 28-наас эхлэн автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байна.

Хэрэв тэгш сондгойгоор зорчуулах юм бол хөдөлгөөний эрчим 40 орчим хувиар буурна гэж тооцоолжээ.

Дугаарын хязгаарлалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр 12:00 цагт өгнө гэлээ.

+ There are no comments

Add yours