Дансаа нээлгэхгүй байлаа гээд 1,072 хувьцаа нь алга болчихгүй”

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1,072 хувьцааны IPO хийх бэлтгэл ажил явагдаж байгаатай холбогдуулан хувьцааны данс нээлгэх талаар зарим зүйлийг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнгээс тодрууллаа. 

– “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг өнөөдөр Үнэт цаасны хэчнээн компани нээж байгаа вэ?

– Үндсэндээ үнэт цаасны 54 компани хувьцааны данс нээх ёстой. Түүнээс гадна компанийн өөрсдийн хүсэл эрмэлзэл, хүчин чадал гэж байгаа. Шинээр 2.8 сая хүнд данс нээх шаардлагатай байгаа шүү дээ.

– Иргэд дансаа яаралтай нээлгэхгүй бол болохгүй гэсэн ойлголттой байна. Данс нээх хугацаа гэж байгаа юу?

-Үнэт цаасны данс нээх, хаах хугацаа гэж хуулиар заасан зүйл байхгүй. Тухайн хүний л эрмэлзэл шүү дээ. Дансаа нээлгээд, хувьцаагаа бүртгэлжүүлж авья гэвэл нээлгэж болно. Дансаа нээлгэхгүй байлаа гээд 1,072 ширхэг хувьцаа нь алга болчихгүй, байж л байна. Хувьцаа нэгэнт эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа учраас заавал данс нээлгэх гэж яарах ч хэрэггүй гэсэн үг. 

-Хувьцааны дансыг цахимаар нээх боломж байхгүй юу?

-Цахимаар данс нээхэд гарын үсгийн баталгаажуулалтаас авахуулаад түвэгтэй асуудал  байгаа. Яагаад гэвэл тухайн хүнийн дансыг гарын үсгээр баталгаажуулж чадахгүй бол дараа нь эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй.

Үнэт цаасны данс нээх, хаах хугацаа гэж хуулиар заасан зүйл байхгүй. 

Ялангуяа, хувьцаа яг арилжаанд ороод эхлэхээр таны хувьцаа мөн, биш гэдэг ч юм уу маргаан гарвал хэцүү учраас аль болох л хүндрэл, эрсдэлээс хамгаалж байгаа юм.

-Орон нутгийн иргэдийн дансыг хэрхэн нээж байгаа вэ?

– Орон нутаг дахь үнэт цаасны компаниуд нээж байгаа. Гэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл аваагүй салбар, нэгжүүд тухай орон нутагт 1,072 хувьцааны данс нээхгүйгэсэн байр суурьтай байгаа. Энэ нь дээр дурдсантай ижил эрсдэлтэй бөгөөд хамгийн аюултай.

– Хүүхдүүдийн дансыг нээхгүй гэсэн ойлголт иргэдийн дунд гарсан байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Засгийн газар хүүхдүүдийн насны хязгаарыг хоёр удаа сунгаж 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн бүх хүүхдэд хувьцаа эзэмшүүлэхээр болсон. Хүүхдүүдийн дансыг асуудалгүй нээж байгаа.

– Зарим хүмүүс 1,072-оос бага хувьцаатай байгаа. Зарим нь оюутны төлбөрт өгөөд зарим нь “Сайн хувьцаа” хөтөлбөрөөр Засгийн газарт зарсан. Тэр иргэд тухайн зарсан үнээрээ хувьцаагаа авах боломжтой юу?

– Авах л ёстой. Тэр бол Засгийн хүлээсэн үүрэг шүү дээ. Засгийн газар тогтоолоор баталчихсан асуудал.

Үнэт цаасны данс нээх Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 50 компанийн хаяг: 

Д/дҮЦКомпанийн нэрДүүрэгХаягУтас
1“Гацуурт трейд ҮЦК” ХХКБаянгол20-р хороо 2-р цахилгаан станцын баруун талд, “Гацуурт” ХХК төв оффис, 111 тоот.Утас: 70113377
2“Зэргэд ҮЦК” ХХКБаянгол4-р хороо 5-р байр 24 тоот /Ханбүргэдэй төвийн дэргэд/Утас: 367609; 99297779
3“Лайфтайм инвестмент ҮЦК” ХХКБаянзүрх1-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, “Рояал” бизнес центр, 405 тоотУтас: 70121418
4“Мэргэн санаа ҮЦК” ХХКБаянзүрх15-р хороолол 30-р байр 5-р орц 67 тоот /Баянцээл худалдааны төвийн хойно/ УБ ХОТ БЗД 7-РХОРОО 15-Р ХОРООЛОЛ 30-67Утас: 11-451626; 99193878
5“Монгол секюритиес ҮЦК” ХКБаянзүрх8 хороо,”22-р бааз” ХК-ийн байр 201 тоот, Салбар: СБД, 2-р хороо, Сөүлийн гудамж 10, Чонон бүрт төв 202 тоотУтас: 70120708; 86875387
Факс: 70120708
6“Масдак үнэт цаасны компани” ХХКБаянзүрх14 хороо Халдвартын хойно “БОРХ” төвийн 402 тоотУтас: 99881008, 96811008
Факс: 99881008
7“Санар ҮЦК” ХХКБаянзүрх5-р хороо, Энх тайвны өргөн чөлөө-64 “EDO Building” 400 тоотУтас: 96669730; 99167312
Факс: 96669730
8“Таван богд ҮЦК” ХХКБаян-Өлгий аймагБаян Өлгий сум төв талбай 5 баг 24 байр 3тоотУтас: 99089224
9“АСЕ энд Т Капитал ҮЦК” ХХКСүхбаатар5-р хороо, Сөүлийн гудамж-37, Смарт билдинг, 301 тоотУтас: 70101044
Факс: 70101044
10“Алтан хоромсог ҮЦК” ХХКСүхбаатар1 хороо, Олимпын гудамж, 19A-C, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхарУтас: 77078181
Факс: 77078181
11“Азиа Пасифик секьюритис ҮЦК” ХХКСүхбаатар1-р хороо Олимпийн гудамж 16/1, Реженси Резиденс 16-р байр, 202 тоот
И-мэйл: [email protected]
Утас: 77300660
Факс: 77300660
12“Ард капитал групп ҮЦК” ХХКСүхбаатар8-р хороо, бага тойруу гудамж СИТИ ЦЕНТР 10 давхар 1003 тоотУтас: 976-77310262 , 88043898
Факс: 77310262
13“Батс ҮЦК” ХХКСүхбаатар1-р хороо, Олимпийн гудамж, Монгол-3000 байрУтас: 76023000; 99111134
14“БиДиСек ҮЦК” ХКСүхбаатар8-р хороо Залуучуудын өргөн чөлөө 27/1 байр, БиДиСЕК ХУтас: 7555-1919
15“Блэкстоун интернэйшнл ҮЦК” ХХКСүхбаатар1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Бизнес тауэр, 907 тоотУтас: 95012505
Факс: 95012505
16“Блүмсбюри секьюритис ҮЦК” ХХКСүхбаатар8-р хороо,бага тойруу, Самбуугийн гудамж-32 “БлюМон тауэр”-ийн 8-р давхар 801 тоотУтас: 91018999; 91008288
17“Булган брокер ҮЦК” ХХКСүхбаатар3-р хороо, 5-р хороолол, 9-р байр, 33 тоот /хуучнаар Хүүхдийн 100-р дэлгүүрийн урд/Утас: 324449; 99195114; 89999868
18“Мирэ Эссэт Секьюритис Монгол ҮЦК” ХХКСүхбаатар1-р хороо,Энхтайвны өргөн чөлөө 17, Блю Скай Тауэр, 406 тоотУтас: 70110806, 70110803
Факс: 70110806
19“Дэлгэрхангай секюритиз ҮЦК” ХХКСүхбаатар8-р хороо, Хүүхэд залуучуудын соёлын төвийн зүүд хойд талд “GB плаза” төвийн 9 давхарт 902 тоотУтас: 70181800; 99114648; 99093482
Факс: 70184648
20“Еврази капитал холдинг ҮЦК” ХКСүхбаатар1-р хороо, Олимпийн гудамж 16, Реженси, 3-р давхар, 314 тоотУтас: (+976) 7711 9799
Факс: 77119799
21“Фронтиер ҮЦК” ХХКСүхбаатар 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 14, Элит цогцолбор Б блок, 206 тоотУтас: 70119999
Факс: 70119999
22“Гаүли ҮЦК” ХХКСүхбаатар8-р хороо Оюутны гудамж, “Сонор плаза” төвийн 602 төвУтас: 70153300
Факс: 70153300
23“Гранддевелопмент ҮЦК” ХХКСүхбаатар6-р хороо, Их тойруу гудамж, 73/10 байр, 37 тоотУтас: 70149088; 99189270
Факс: 70149088
24“Гүүдсек ҮЦК” ХХКСүхбаатарСүхбаатарын талбай 8/1, Сити тауэр 1803 тоотУтас: 11-331878; 94606454, 9460648
25“Голомт капитал ҮЦК” ХХКСүхбаатар 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-24, Парк Плэйс оффисын барилга, 4 давхар, 403, 404 тоотУтас: 70121530
Факс: 70121530
26“Гендекс ҮЦК” ХХКСүхбаатар5-р хороо, 5-р хороолол, Монгол даатгал-1 байр, 401 тоотУтас: 313839; 99107717; 99103042
Факс: 31383
27“Ард секьюритиз ҮЦК” ХХКСүхбаатар8-р хороо,Ерөнхий сайд Амарын гудамж-2,Ард Санхүүгийн Нэгдэл компанийн байр 2 давхарУтас: +976 11 321899
28“Новел инвестмент ҮЦК” ХХКСүхбаатар6-р хороо, Их Тойруу-49, Өег Тулга компанийн байр 304 тоотУтас: 70121616, 99998732, 99081508, 99107435
29“Сикап ҮЦК” ХХКСүхбаатар8-р хороо, 40-1-1Утас: 70113980 99103980
Факс: 70113980
30“Силвэр лайт секюритиз ҮЦК” ХХКСүхбаатар1-р хороо, Чандмань төв, 303 тоотУтас: 99942081
Факс: 95958933
31“Ти Ди Би Капитал ҮЦК” ХХКСүхбаатар1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, 14210, Худалдаа, хөгжлийн банкны төв байрУтас: 70100261, 70100263, 311914, 311944
Факс: 70100261
32“Зэт жи би ҮЦК” ХХКСүхбаатарСүхбаатарын гудамж, Метро бизнес төвийн 6 давхарт 603 тоотУтас: 88116031
Факс: 88116031
33“Тэнгэр капитал ҮЦК” ХХКСүхбаатар1-р хороо, Жамъяангүнийн гудамж ICC tower буюу /International Commercial Center/, 10 давхар.Утас: 70110637
Факс: 70110637
34“АПЕКС КАПИТАЛ ҮЦК” ХХКСүхбаатар8-р хороо, Central tower, 903 тоотУтас: 75107500
Факс: 75107500
35“Эф Си Икс ҮЦК” ХХКХан-Уул15-р хороо, Богд хааны ордны музэйн зүүн талд, “Фидес” тауэр, 1001 тоотУтас: 99085490
Факс: 99085490
36“Өндөрхаан инвест ҮЦК” ХХКЧингэлтэй1-р хороо, “Ренталон” ХХК-н байр, 301 тоот (Баруун 4 замаас Бөмбөгөр худалдааны төврүү өгсөх замд Элба дэлгүүрийн зүүн хойд талд байрлах 4 давхар ягаан байшин)Утас: 11-329292; 98329192
37“Аргай бэст ҮЦК” ХХКЧингэлтэй1-р хороо 2-р 40 мянгат 1-р байр 33 тоотУтас: 11327026, 96068582, 80804050, 91912913
Факс: 327026
38“Блюскай секьюритиз ҮЦК” ХКЧингэлтэй3-р хороо, “Монгол-Тайваны төв” 207 тоотУтас: 70129060, 99048810
Факс: 70129060
39“Хүннү Эмпайр ҮЦК” ХХКЧингэлтэй4-р хороо, Самбуугийн гудамж, 16/4 тоот, Хот Айл оффис 3-н давхар 34 тоотУтас: 7777-8881, 88053313
40“Эм Ай Би Жи” ХХК ҮЦКЧингэлтэй4-р хороо, Нэгдсэн үндэсний гудамж 6/6, Монруд байр, 100 тоотУтас: 362620; 99998707
41“Эм Ай Си Си” ХХКЧингэлтэй1-р хороо NTN тауэр, 7 давхарУтас: 70112024
Факс: 70112024
42“Монсек ҮЦК” ХХКЧингэлтэй2-р хороо, Орон зай төвийн 701 тоотУтас: 70153090 91918840
Факс: 70153090
43“Эс Жи Капитал ҮЦК” ХХКЧингэлтэй3-р хороо, Peace tower, 13-6 тоотУтас: 7011-2191
44“Стандарт инвестмент ҮЦК” ХХКЧингэлтэй1-р хороо, 1-р дөчин мянгат, “Б”8-р байрны 2 тоотУтас: 70114433
Факс: 70114433
45“Тулгат чандмань баян ҮЦК” ХХКЧингэлтэй1-р хороо, Жуулчны гудамж, Цэнтр-34, 405 тоотУтас: 99193322; 50053322
Факс: 99193322
46“Нэйшнл сэкюритис ҮЦК” ХХКЧингэлтэй1-р хороо, 8-р байр, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны байр./Хас банк буюу хуучинаар АРД кино театерийн урдУтас: 11-331754, 94081189, 331754, 75757070
47“Капитал маркет корпораци ҮЦК” ХХКЧингэлтэйТөмөрчний гудамж, Капитал банкны баруун талдУтас: 330896
48“Ди Си Эф” ХХКЧингэлтэй4-р хороо хүнсний нэгийн ард 12 а байр, 2 давхарт, 14 тоотУтас: 312604; 91162005
Факс: 310443
49“Дархан брокер ҮЦК” ХХКЧингэлтэй1-р хороо, Центр 34 байр 405 тоотУтас: 99103719;
Факс: 99103719
50“Бумбат-Алтай ҮЦК” ХХКЧингэлтэй4-р хороо Хот Айл ХХК-ийн 16/4 байр , 41 тоотУтас: 70112166, 99968989, 94952166

+ There are no comments

Add yours