Б.Жавхлан: Монгол Улс дефолт зарлах аюулаас хол байгаа гэдгийг баттай хэлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.

Өнөөдрийн хуралдаанаар:

  • Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл (Ачаа тээврийн терминал байгуулах),
  • Эрдэнэт, Оюутолгой зэрэг ордыг иж бүрэн ашиглаж, зэсийн боловсруулалтыг нэмэгдүүлэх төслүүдийн талаар,
  • Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний талаар зэрэг 25 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн юм.

Сангийн сайд Б.Жавхлан, “Манай улс дефолт зарлах аюулаас хол байна. Бид зээлжих зэрэглэлээ хэвээр авч үлдсэн нь хэр сайн ажиллаж буйг харуулж байгаа юм. Монгол Улс ижилхэн зах зээлтэй орнуудаасаа нөхцөл байдал харьцангуй дээр байна. Бид дефолт зарлах гэж буй мэт мууг ярих нь зохисгүй. Ийм эрсдэлгүй үед энэ сэдэв рүү олон нийтийг турхирч байгаа хүчнээс бид болгоомжлох ёстой.

Өнөөдрийг хүртэл гарсан нийт долоон бондоос эхний нэг нь л төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн. Тиймээс ажлын хэсгийн шалгах үйл ажиллагаа Чингис бондыг л түлхүү шалгаж, ямар эрсдэл бий болгосныг дэлгэх болно. Үүний 50 гаруй хувь нь Хөгжлийн банкны чанаргүй зээл болоод буй. Үүнээс үзвэл, бид өр тавих хэмжээ гэхээсээ илүү өрийн зарцуулалтад маш их анхаарах шаардлагатай” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *