Баян-Өндөр сумын 1000 нүхэн жорлонг шинэчлэх 4.5 тэрбум төгрөгийн тендер зарлажээ

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас “Гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх” нэртэй нээлттэй тендерийг энэ сарын 18-ны даваа гарагт зарлажээ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын сонгогдсон байршилд 1000 ширхэг гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх ажлын тендер бөгөөд нийт төсөвт өртөг нь 4.5 тэрбум төгрөг бөгөөд эх үүсвэр нь улсын төсвөөс гарах юм байна. /Тендерийн урилгыг үзэх/

Тендерийн материалыг энэ сарын 25-ны 10 цаг хүртэл хүлээж авах аж.

+ There are no comments

Add yours