Ш.Гүрбазар Төрийн соёрхол цолоор энгэрээ мялаалаа

Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарсүрэнгийн Гүрбазар: “Цуврал, чандманилсан бүтээлд минь Төрийн соёрхол хүртээлээ. Би маш их баярлаж байна. Би өглөө зүүдэлж сэрдэг, шүтэж, залбирч явдаг зүйлээ бичдэг. Тэрийг минь төр соёрхсонд маш их баяртай байна. Хамтарч дуу зохиосон хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, Л.Балхжав, А.Отгонбаяр нартаа баярлалаа.

2008 оны олимп дээр Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган аварга болоод, олимпын дэвжээн дээр “Би Монголоороо гоёдог” шүлгийг уншиж байсан, Э.Бадар-Уугандаа баярлалаа. Наадмаар 500 хүүхэд энэ шүлгийг минь зэрэг уншиж байхыг хараад би баярлаж, огшиж байсан. Миний Монголын ард түмэн надад энэ шагналыг авч өглөө.

Уул ус, нутаг орон, Монголоо гэж явахад хүнд их буян ирдэг юм байна гэж бэлгэшээж байна.

Ардын төрийн баяр их наадмын мэндийг та бүхэндээ хүргэе. Монголоороо гоёж, Монголоороо омогшиж, сайхан наадацгаая” хэмээв.

Posted by Мөрч MN on Tuesday, July 5, 2022

+ There are no comments

Add yours