Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Барилга хот байгуулалтын яам хоёр өдрийн өмнө үнийн өсөлтийг тооцож, төсөвт өртгийн өөрчлөлтийн талаар боловсруулсан саналаа УИХ-д танилцуулсан. Эндээс өгөгдсөн чиглэлийн дагуу үлдсэн төсөл арга хэмжээнүүдийг богино хугацаанд дахин нэг авч үзэж эргэж танилцуулах чиглэл өгөгдсөн.
Тодруулбал, Барилга хот байгуулалтын яам 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хойших бүх барилгын ажил дээр үнийн өсөлт тооцон гаргаж байгаа. Нийт 800 гаруй барилгын материалын нэр төрөл гарган, гурван эх сурвалжаас үнийн өсөлтийг өнөөдрийн байдлаарх мэдээллийг авч, барилгын материалын үнийн өсөлтийн төсөв өртөгт нөлөөлж буй өөрчлөлтийг тооцож гаргасан.
Нийт 1,100 гаруй төсөл арга хэмжээ үргэлжлэн хийгдэж байгаа ба эдгээр төсөл арга хэмжээнээс 534-ийнх нь үнийн өөрчлөлтийг тооцож, 274 тэрбум төгрөг нэмэлт шаардлагатай болохыг УИХ-ын төсвийн байнгын хороонд танилцуулсан.
314 төсөл арга хэмжээ үнийн өөрчлөлтийн магадлалын асуудалд хамрагдаагүй үлдсэн. Энэ нь тухайн төсөл арга хэмжээ гүйцэтгэж буй компанийн хариуцлагын болон цаг хугацааны хувьд амжаагүй асуудал байсан гэж бодож байна. Иймд УИХ-ын төсвийн байнгын хорооноос энэ 314 төсөл арга хэмжээг дахин нэг авч үзэх чиглэл өгсөн.
Үүний дагуу барилгын материалын үнийн өөрчлөлтөд тооцогдож, магадлалд хамрагдаагүй аж ахуйн нэгжийг наймдугаар сарын 1-н гэхэд дахин нэг удаа авч үзэх боломжийг олгож байна. Үүнтэй холбоотойгоор манай холбогдох газрууд баярын өдрүүд болон амралтын өдрүүдэд тасралтгүй ажиллах хуваарь гаргасан.
Барилгын материалын үнийн өсөлт өнөөдрийн байдлаар бидний тооцоолсноос багагүй өсөлттэй гарсан. Өсөлтийг тооцож, наймдугаар сарын 15-нд 2023 оны улсын төсвийг тооцож, Сангийн яаманд хүргүүлэх ёстой” гэв.
More Stories
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
