БШУ: Ирэх жилд сурагчийн сурлагын амжилтын чанарыг 55 хувьд хүргэсэн байх зорилго тавьсан

Бүх шатны боловсрол, сургалтын байгууллагын нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдаанаар 2021-2022 оны хичээлийн жилийн хаалтыг хийлээ.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, “Хичээлийг хоцрогдлыг арилгах medle.mn платформ ашиглаж байгаа. Энэ нь сурагчид хаана сурч байгаагаас үл хамааран Монголын хамгийн сайн багш нарын хичээлийг үзэх боломжтой гэсэн үг. Боловсролын салбарын цахим шилжилтийн томоохон ажлын хүрээнд энэ боломж нээгдсэн. Монголын хамгийн шилдэг арга зүйтэй багш нарын хичээлийг худалдаж авч, үзэх юм.

Бид цаашид medle.mn платформыг виртуал сургууль болгоно. Сонгоны ангийн бүлэг бүрдэхгүй байгаагаас хичээл үзэж чадахгүй байгаа хүүхдэд тэгш боломж олгоно. Сонгоны бүлэг суманд 12, аймагт 15, хотод 20 хүүхэдтэй байх ёстой гэхээр бүрддэггүй. Үүнээс болж хүүхэд хичээл сонгож, дуртай хичээлээр ЭЕШ өгч чадахгүй байдал үүсдэг. Тиймээс бид сонгоны хичээлийг 10 дугаар ангиас эхлэн виртуалаар зохион байгуулна. Сонгоны бүлэг бүрдсэн эсвэл бүрдээгүйгээс үл хамаарч, виртуал сургуульд бүртгүүлж, хичээлээ үзээд, дуртай хичээлээрээ ЭЕШ өгөх боломжийг хүүхэд бүрт олгож байна. Цаашид medle.mn платформыг багш нарынхаа мэдлэгийг дээшлүүлдэг виртуал сургууль болгох боломж бидэнд байгаа. Мөн ирэх жилд сурагчийн сурлагын амжилтын чанарыг 55 хувьд хүргэсэн байх зорилго тавьсан” гэв.

+ There are no comments

Add yours