О.Баасанхүү: Г.Занданшатар мэтийн увайгүй хүмүүс Үндсэн хуульд халдахыг зөвшөөрөхгүй

Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү, “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг төрийн ордны хуйвалдааны аргаар хийх хандлага руу явлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 онд цэгцрэх хөдөлгөөн гэгч юм байгуулаад, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол төр шинэ гараанаас гарч, баялагтаа эзэн боллоо, сайхан амьдарна гэж үг хэлснээс хойш гурав, дөрвөн жил болжээ. 

Гэтэл Үндсэн хууль болохоо байлаа гэсэн утгагүй зүйл ярьж байна. Энэ утгаараа Г.Занданшатар гэдэг хүн байгаа цагт Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг ярьж болохгүй. Ёс зүйгүй үйлдэл болно. Энэ бол ёс зүйгүй үйлдэл гэж хэлмээр байна. АН-ын хуулийн багийнхан Г.Занданшатарын ноцтой асуудлыг удахгүй гаргаж тавина. Ордны хуйвалдаанаар төрийн эрх мэдлийг авах гэсэн увайгүй хүмүүс Үндсэн хуульд халдахыг зөвшөөрөхгүй. Энэ бол нийгмийн гэрээ байдаг. Зөвшилцсөн зүйлийг яагаад дахиад өөрчлөх гээд байгаа юм” гэв. 

+ There are no comments

Add yours