Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлыг нээлттэй явуулахаар шийдвэрлэлээ

Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал үргэлжилж байна.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Баасанжаргал шүүх хуралдааны яллах дүгнэт уншиж сонсгох, гэрч Т.Ганзул, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гал-Эрдэнэ нарын мэдүүлгийг сонсох, нотлох баримт шинжлэх судлах хэсгийг бүхэлд нь хаалттай явуулах санал гаргасан байна.
Харин хохирогчийн өмгөөлөгч Н.Бат-Ерөөлт яллах дүгнэлт унших хэсгийг бүхэлд нь нээлттэй сонсгож бусад хэсгийг хаалттай горимоор явуулах санал гаргажээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэг өмгөөлөгч нарынхаа байр суурийг дэмжлээ.

Шүүгчид шүүх хуралдааныг нээлттэй үргэлжлэхээр шийдвэрлэв. Гэхдээ нээлттэй дэлгэцээр бичлэгийг үргэлжлүүлж явуулах боломжгүй гэж үзэв. Учир нь гэрчүүд шууд бичлэгийг үзээд сууж байгаа учраас бичлэгийг хаахаар болжээ.
Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны явцыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулах боломжгүй боллоо.

+ There are no comments

Add yours