Монгол Улсын хүнсний ууган үйлдвэрийн нэг Талх чихэр хариуцлагатай компанийн Delice pastry шинэ үйлдвэрийн нээлтээ өнгөрсөн баасан гарагт хийлээ. “1984 онд анх үүдээ нээж, үйлдвэрээ байгуулж байсан Талх чихэр компани 38 дахь жилдээ тогтвортой ажиллаж байгаа Монголын үндэсний цөөхөн үйлдвэрийн нэг. 2018 оноос дэлхийд алдартай круассан буюу давраат төрлийн бүтээгдэхүүний шинэ брэндийг Монголын хүнсний зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж ажилласнаар дөрвөн жилийн дараа хүнсний аюулгүй байдлын стандартад нийцсэн олон улсын хэрэглээний шинэ соёлыг дотоодын зах зээлдээ нэвтрүүлж чадлаа” хэмээн Талх чихэр ХК-ийн гүйцэтгэх захирал М.Базар-Ууган онцолсон юм.
Тэрбээр мөн “Delice pastry үйлдвэр нь өдөр тутмын үйл ажиллагаандаа Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015, хүнсний аюулгүй байдлын стандарт болох ISO 22000:2018 стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн, өөрсдийн итгэмжлэгдсэн лабораторид түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүнд өдөр бүхэн шинжилгээ хийж, түүхий эд материал татан авахаас эхлэн эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүхий л үйл ажиллагаанд хяналт тавин ажилладаг. Европын орнуудаас техник технологийн мэргэжилтэн багш нар улирал тутамд ирж сургалт хийж, бид өөрсдийн боловсон хүчнийг олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцуулж, туршлага судлуулах, хамтын ажиллагаа бүхий олон улсын компаниудтай хамтран дадлагажуулах ажлыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тогтмол амжилттай зохион байгуулж ажилласан” хэмээн өгүүлсэн.
Өнө урт хугацаанд тоног төхөөрөмжийн судалгаа суурилуулалтад түшиглэн шинэ бүтээгдэхүүний туршилтын ажлыг шат дарааллаар нь хийж чадсан учир техник технологи, бүтээгдэхүүний амт чанар, хүнсний аюулгүй байдал, боловсон хүчний нөөц гэсэн үндсэн хүчин зүйлд онцгой ач холбогдол өгсөнөөр Талх чихэр компани Delice pastry брэндийн бүтээгдэхүүний хэрэглэгчдийн гарт хүргэж эхэллээ хэмээн тус компанийн Санхүү хариуцсан захирал Б.Бурмаа өгүүлээд Delice pastry үйлдвэрийг Монгол Улсын хүнсний зах зээлд оруулж ирэн брэнд бүтээхээр Талхи чихэр компанийн зүгээс Герман, Голланд, Чех, Итали, Хятад гэсэн таван улсын хамтарсан иж бүрэн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажлыг 2021 оноос шат дараалалтай хийж дуусгасан хэмээн хэлсэн үгэндээ онцолж байлаа.
Delice pastry үйлдвэр нь Герман болон Оросын тусгайлан зориулсан түүхий эдээр үелсэн олон давхарга бүхий төрөл бүрийн хэмжээ, хэлбэртэйгээр шаржигнасан гадаргуутай давхраат, шанзтай хөөмөл зэрэг 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг аж. Францын уламжлалт өглөөний цай хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн шинэ бүтээгдэхүүнийг монголчууд өглөө бүхэн цоо шинээр амталж гэр бүлийн хэрэглээнд зориулсан сонгодог дизайн бүхий сав, баглаа боодолтойгоор хэрэглэгчдэд хүргэж байгаа нь давуу тал хэмээн үзэж байгаагаа Чехийн элчин сайд үйлдвэрийн нээлтэд ирж, оролцохдоо сэтгүүлчдэд хэлж, сэтгэл хангалуун байгаагаа өгүүлсэн юм.























More Stories
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
