Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Монгол Улсын их, дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ын оноотой дүйцүүлэх боломжтой болсон юм. Ингэснээр гадаадын ахлах сургууль төгссөн болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бусад хөтөлбөрөөр суралцаж төгссөн оюутан, суралцагчид сурлагын дүн, оноогоо дүйцүүлэн, их дээд сургуульд элсэх боломжтой болох юм. Энэ талаар БҮТ-ийн захирал Л.Ганбатаас тодрууллаа.
-Энэ жилээс олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Элсэлтийн ерөнхий шалгалтын оноотой дүйцүүлэх боломжтой болсон юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/347 дугаар тушаалын дагуу гадаадын их, дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгддөг хөтөлбөрийн үнэлгээг элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх журам гэж гарсан. Уг журам энэ жилээс мөрдөгдөж эхэлнэ. Улмаар олон улсад хүлээн зөвшөөрөгддөг Кембрижийн IGCSE / international general certificate secondary education/, AS /advanced subsidiary/, A /advanced/, O /ordinary/ түвшний хөтөлбөр болон IB /international baccalaureate/, AP /advanced placement/ зэрэг шалгалтын дүн оноог Монгол Улсын ЭЕШ-ийн харгалзах хичээлүүдийн дүн оноотой дүйцүүлэн, дотоодын их, дээд сургуульд элсүүлэх боломж нээгдсэн. Тухайлбал, IELTS-ийн оноотой хүүхэд ЭЕШ-ийн шалгалтын англи хэлний шалгалт өгөхгүйгээр олон улсын оноогоороо их, дээд сургуульд элсэх боломжтой гэсэн үг.
-Гадаадын ахлах сургууль төгссөн хүүхдүүд Монголын их, дээд сургуульд элсэх боломж илүү нээлттэй болж байгаа юм байна. Монгол хэлний шалгалын босго оноогоо давсан байх шаардлага тавьж байгаа болов уу?
-Монгол хэлний шалгалтын босго оноогоо давсан байх шаардлагатай. Тухайн дүйцүүлсэн хичээлийнхээ л шалгалтыг өгөхгүй байж болно.
-Давуу талынх нь талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг шалгалт өгөөд, оноогоо авсан хүүхдүүдээс дахиад заавал Элсэлтийн шалгалт авах шаардлагагүй гэж үзсэн. Хүүхдүүд олон улсын шалгалтад бэлтгээд, элсэлтийн шалгалтад бэлгэх хэрэггүй. Аль нэг шалгалтаа тууштай бэлтгэх боломжтой болсон гэсэн үг. Мөн Монгол Улсын их, дээд сургууль олон улсын шалгалтыг өөрсдийн элсэлт дээр хүлээн зөвшөөрч байна гэх давуу тал бий болж байна.
-Үнэлгээг дүйцүүлэхэд ямар шаардлага тавьж байгаа бол?
-Дүн дүйцүүлэх хүсэлт гаргаж буй сурагч нь ерөнхий боловсролын сургалтыг дүүргэснээ нотлох баримт бичигтэй байна. Мөн олон улсын шалгалтад хамрагдаж авсан үнэлгээ нь сертификатаар баталгаажсан байх хэрэгтэй. Дүйцүүлсэн хэмжээст оноо нь ЭЕШ-аас өөр зориулалтаар ашиглагдахгүй.
Суралцагч олон улсын шалгалтын оноогоо дүйцүүлэх хүсэлтээ хэрхэн гаргах вэ?
-Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг нотариатаар баталгаажуулан тухайн жилийн ЭЕШ эхлэхээс хамгийн багадаа 14 хоногийн өмнө https://eyesh.eec.mn/ хаягаар ирүүлнэ.
-Одоогоор нийт хэчнээн хүүхэд оноо дүйцүүлэх хүсэлт өгсөн бэ?
-Одоогоор нийт 300 орчим иргэн олон улсын шалгалтын дүн оноогоо дүйцүүлэх хүсэлтээ өгсөн. Эхнээсээ хариугаа авсан байгаа.
-Хүсэлтийн хариуг хэд хоногийн дотор өгөх вэ?
-Боловсролын Үнэлгээний төв хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын тав хоногт багтаан шийдвэрлэж, хариуг цахимаар мэдэгдэнэ.
More Stories
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
