Гүзээлзгэнэтэй холбоотой баримтууд

🍓Гүзээлзгэнэ нь сарнайн овог бөгөөд тасалгааны болон мандалын цэцэгүүдтэй харьцуулахад идэж болдог жимстэй цэцэг юм.
🍓Жимс нь өвөрмөц сайхан үнэртэй, тод улаан өнгөтэй, шүүслэг, чихэрлэг.

🍓Зуувандуу хэлбэрийн гурвалсан навчтай, олон наст өвслөг ургамал.
🍓Гүзээлгэнийг чанамал, жүүс, бялуу, зайрмаг, сүүн коктейль, шоколадны хавчуурга зэрэг төрөл бүрийн амттан болон чихэр, саван, уруулын будаг, сүрчиг гэх мэт бүтээгдэхүүнүүдэд өргөн хэрэглэдэг.
🍓Манай орны ойд зэрлэг гүзээлзгэнэ элбэг тохиолддог. Энэ нь жимсгэний төрлийн олон настай өвслөг ургамал бөгөөд 20 – 30 см өндөр ургаж 4-5 жил амьдардаг.
🍓Манай орны хойд хэсгийн Хэнтий, Хангай, Хянганы уулсын хусан ой, нуга бүхий ам энгэрээр элбэг ургана. Мөн Сэлэнгэд талд ургадаг гүзээлзгэнэ байдаг.
🍓Ургах хугацааны хувьд хавар газар гэсэхтэй зэрэгцэн ургаж эхэлж 5-6 дугаар сард цэцэглэж, 7 дугаар сард жимс нь боловсордог.
🍓Таримал гүзээлзгэний хувьд ерөнхийд нь жижиг болон том жимстэй гэж ангилж болно. Жижиг жимстэй таримал гүзээлзгэний хэд хэдэн төрөл манайд тармилаар ургаж байгаа. Ууланд ургадаг зэрлэг гүзээлзгэнэтэй харьцуулахад зэрлэг нь жилд нэг удаа ургаж нэг бут нь 15 хүртлэх тооны жимсэлдэг бол таримал соорт нь жил тойрон тасралтгүй ургаж нэг бутнаасаа нэг ургалтаараа 150 хүртэл ширхэг жимс ургаж жилдээ 1500 ширхэг жимс нэг бутнаас авах боломжтой байдаг. Харин том жимстэй соортын хувьд ургах хугацаа урт буюу 18 сар ургасаны дараагаар жимсэлж эхэлдэг учир аж ахуйн зориулалтаар хүлэмж эсвэл үрсэлгээ хийж ургуулдаг.
🍓Харин сонирхолын журмаар бол гэртээ цонхон дээрээ тавьж ургуулбал хүүхдүүд тань жимсийг амтархан идэж өрөөнд тань анхилам сайхан үнэр нь гэр дүүргэдэг.
🍓Мөн хашаа болон зуслан дээрээ жижиг газар бэлдэж төгөл үүсгэн тарьж болох бөгөөд та нэг л удаа нилээд хэдэн суулгац аваад тарьсан бол арчилж услаад хариуд нь та олон жил үр өгөөжийг нь хүртээд явах боломжтой.
🍓Талбайд болон хүлэмжинд гүзээлзгэнэ тарих тухайд бол таримал гүзээлзгэнэ нь ойн гүзээлзгэнээс хэмжээгээр том байдаг.
🍓Анх 17 зууны үеэс гүзээлзгэнийг тариалж эхэлсэн байдаг бөгөөд 2020 оны байдлаар жилд дэлхий нийтэд 10 сая тонн жимс тариалан хураан авч байгаагийн 40 хувийг Хятад улс дангаараа тариалдаг байна.
🍓Томоохон 20 гаруй зүйл болон эрлийзжүүлэн гаргаж авсан олон соортын гүзээлзгэнүүд бий. Амт нь чихэрлэг болон исгэлэн гэх мэт өөр өөр байдаг.
🍓Үрсэлгээ суулгахаас өмнө талбайд адууны хомоол эсвэл бууц хөрсөнд хольж сийрэгжүүлж тарааж өгвөл сайн бордоо болдог. 🍓Түүхий байхдаа цайвар ногоон өнгөтэй ба боловсорч гүйцсэн нь улаан болдог бөгөөд хадгалалтын хугацаа урт байлгах үүднээс 80 хувийн болцтой байхад хурааж авдаг.
🍓Шар голтой, таван дэлбээт цагаан цэцэг гарч цагаан дэлбээ нь унасаны дараа жимс сууж 14 хоногийн дараа жимс нь боловсорч гүйцдэг.
🍓Таримал гүзээлзгэнийг үрээр болон өвслөг ишээр гэсэн 2 аргаар үржүүлж болно.
🍓Үрээр үржихдээ хурдан хэдий ч анхлан үрсэлгээ хийх нь нарын няхуур ажил шаардаж, ургах хугацаа нь урт буюу 18 сар байдаг учир жил хагасын дараа цэцэглэнэ.
🍓Цэцгэлж эхлээд 10-14 хоногийн дараа жимс нь боловсорно. 🍓Ер нь бол бэлэн суулгац эсвэл сахлаг салаалсан ишээр тарьж ургуулах нь амар ба бут нь 2-3 дахь жилдээ их ургац өгч 4 дэх жилээс жижигэрч ургац буурна.
🍓Гүзээлзгэнэ урт нарийхан бариул бүхий гурвалсан нийлмэл навчтай.
🍓Гүзээлгэнээс олон өвслөг иш газрын дээгүүр тархаж зангилаа үүсгэн үндэс навч бүхий үрслэгүүд ургана.
🍓3-4 үрслэгийг авч 30-50 см зайтайгаар үндэсний хүзүүг газрын гадаргуутай ижил төвшинд байхаар тарих хэрэгтэй.
🍓Гүзээлзгэний үндэсний ихэнх хэсэг нь 5-10 см гүнд тархана. 🍓Таримал гүзээлзгэниийг хоног тутам услана.
🍓Хөрс сийрүүлэх, хог ургамлыг цэвэрлэх, хортон шавьж устгах зэрэг арчилгааг тогтмол хийнэ.
🍓Гүзээлзгэнийг сав болон модон хайрцганд тагт болон гэртээ тарьж болно.
🍓Мөн хананд өлгөж ургуулж болно.
🍓Хаврын хүйтэнээс гүзээлзгэнийг нийлэг хальсан бүрхүүл хийж хамгаална.
🍓Гадаа ил тарьсан гүзээлзгэнийг өвөлдөө өвс, сүрэл, цасаар хучиж өвөлжүүлнэ.
🍓Цэнэг усалгаа сайн хийж сүрэлээр хучиж өвөлжүүлсэн бут нь хавар 5 сараас сэргэж бүтээсэн зүйлсээ авч услана.
🍓Амин дэм ба ач холбогдолын хувьд дэлхий дээр 600 гаруй төрөл зүйлийн гүзээлзгэнэ байдаг бөгөөд тэдгээр нь бүгд антиоксидантаар маш баялаг ажээ.
🍓Гүзээлзгэнийг өглөө шүүдэр эгшсэний дараа, эсвэл үдэш шүүдэр унахаас өмнө түүдэг.
🍓Найрлаганд нь глюкоз 2.4-3.3 хувь, фруктоз 2.6-3.8 хувь, сахар 0.2-0.8 хувь, органик хүчил 0.8-1.3 хувь, идээлэх бодис 0.2 хувь, магни, төмөр, фосфор, кальц, С аминдэм, В1, В2, В7, В9, К, Pi гликозид агуулдаг.
🍓Шүүсийг боловсорч гүйцсэн жимс, эсвэл навчнаас нь бэлдэж болно.
🍓Цус багадалт, цөсний чулуужилтын бактерийг устгах, цэр ховхлох, шархны эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор шүүсийг нь цайны халбагаар өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ.
🍓Гэхдээ энэ жимс нь зүгээр нэг сайхан амттай биш эрүүл мэндийн маш чухал ач холбогдолтой гэнэ.
🍓Гүзээлзгэнд витамин С, кали, фолийн хүчил, магни, манган их хэмжээгээр агуулагддаг бөгөөд нэг стакан дүүрэн гүзээлзгэнд ердөө 49 ккал агуулагддаг, чихрийн агууламж багатай, витамины агууламж өндөртэй жимс юм.
🍓Гүзээлзгэнд агуулагддаг бодисууд нь цусны эргэлтийг сайжруулж, ингэснээр эд эрхтэнд цусаар дамжин очих хүчилтөрөгч эрс сайжирдаг байна.
🍓Уг жимсэнд агуулагдах кали нь цусан дахь натрийг тэнцвэржүүлж, цусны даралт ихсэх аюулыг бууруулдаг.
🍓Мөн витамин С-ийн агууламж өндөр учир стрессдэх үед даралтыг ихэсгэлгүй хэвийн түвшинд нь байлгаж чаддаг аж.
🍓Хөрс бэлтгэл болон арчилгааны хувьд хатаахгүй байхаар тогтмол услах нь маш чухал алхам бөгөөд гүзээлзгэнэ нь үргэлж ус шаарддаг, эс тэгвэл түүний бут нь ширгэж хатах болно.
🍓Ил талбай болон хүлэмжинд тарьж байгаа бол автомат эсвэл дуслын усалгааны усжуулалтын системийг суурилуулах нь хамгийн тохиромжтой.
🍓Гараар услаж байгаа бол хөрс рүү нь үндэсийг ил гаргахгүй, навчыг шороо болгохгүй байхаар услах хэрэгтэй.
🍓Хөрс бэлтгэлийн хувьд бууц болох адууны хомоолоор сийрэгжүүлсэн хар хөрстэй байвал сайн.
🍓Наранд дуртай учир тасалгаа болон ил талбайд нарны тусгалтай газар ургадаг.Түүнчлэн хогийн ургамлыг байнга устгах, талбайг хортон шавьжаас цэвэрлэх шаардлагатай байна.
🍓Цэцэрлэгийн гүзээлзгэний хувьд хөрс нь сийрэг, ялзмагтай байх нь хэрэгтэй бөгөөд хогийн ургамлаас зайлсхийхийн тулд бутны орчмыг цэвэрлэж, шаралсан навчыг авч байхыг зөвлөж байна.
🍓Гүзээлзгэний жимсийг гэмтээхгүй байх хамгийн сайн арга бол жимсийг хөндий байхаараар далан хийж ургуулах явдал юм. 4-5 жилээс илүү хугацаанд нэг газарт гүзээлзгэнэ ургах боломжгүй тул үүнийг шилжүүлэн суулгах шаардлагатай гэдгийг санах нь чухал юм.
🍓Та 5 жил тутамд гүзээлзгэнэ сорт өөрчлөх хэрэгтэй, эс тэгвээс ургамал нь сорт шинж чанараа алдах болно.
🍓Гүзээлзгэний бут нь гүехэн нүх 10-15 см гүн, 40-50 см голчтой байна. Зарим тохиолдолд олгоор нь тарихаар бол жимсийг нь шороо болгохгүй байх үүднээс манаж эсвэл хувилдан тарьдаг. 🍓Шороо нь аль болох сийрэг, шим тэжээл сайтай, хар шороон эсвэл хөвдөн хөрс байх ба ухсан нүхнээс гарсан шороог ашиглаж болохоор бол чулуу хайргагүй эсвэл хэт их шаварлаг юмуу дангаараа элс биш байх ба түүн дээр 2-4 кг хөх бууц эсвэл хомоол, 75-100 гр фосфорын бордоо нэмж сайтар хольж хийнэ. 🍓Хэрэв хашлага хийж шуудуулж тарих бол хоорондоо 50см * 50см харьцаатай зайтай байхаар байна.
🍓Айл бүр 10 санаачлагын хүрээнд гүзээлзгэний 1-2 настай бэлэн үрсэлгээ эсвэл суулгац авч гэртээ болон зуслан, хашаандаа тарьж болох хамгийн амархан жимс ба нөгөө талаар цэцэг юм.
🍓Гэрт тарих нь ерөнхийдөө цэцэг тарьж ургуулахтай адил. Ямар нэг мод тарихад хэцүү байдаг бол гүзээлзгэнэ нь хамгийн амар бөгөөд хүүхэддээ биологийн мэдлэг олгох хамгийн дөт шийдэл ба үр жимсийг нь идсэн хүүхэд ихэд урамшиж цэцэг ургамал мод тарих ухаанд суралцаж байгаль орчинг хайрлах сэтгэлгээтэй болж өсдөг давуу талтай.
🍓Зуслантай айлууд бүхэл бүтэн хашааныхаа нэг хэсгийг зүлэгний оронд гүзээлзгэний бутаар чимсэн айл ч байдаг ба хүйтэнд тэсвэртэй соорт байдаг учир намар цас орсон ч ургаж л байдаг. Мөн өвөлжөөд дараа хавар гэхэд дахиад л ургаад ирдэг олон наст ургамал юм.
🍓Мэдээж олон янз зүйлийн мод цэцэг тарих нь хэрэгтэй ч юун түрүүнд үр жимсээ хурдан өгдөг, амт үнэр сайхан, ургалт сайтай, манай орны орчин нөхцөлд дассан учир гүзээлзгэнээс эхлэх нь зүйтэй.
🍓Импортоор мөнгө үрэн үрэн оруулж ирсэн тасалсан цаашид ургахгүй болсон нэг удаагийн цэцэг бие биедээ өгч байхаар жил тойрон ургаж жимсэлдэг тасалгааны гүзээлзгэнэ өгч байвал зүгээр дээ. Үүнд жимснээс гадна анхилуун сайхан үнэртэй учир таны хашаанд өнгө нэмж, хаана л бол хаана хүссэн газартаа төгөл үүсгэн ногоон амьдрал үүсгэх боломжтой.
🍓Наад зах нь 20-30 үрсэлгээ бут авч хашаандаа жижиг талбай бэлдэн таривал тэр зундаа л гэхэд таны хашаа ногоорч хүүхдүүд тань заавал нэг л удаа ой явна гэхгүй өөрсдө бүтээсэн ногоон төглөөсөө зунжингаа хангалттай идэх жимсээ хурааж авах ба цаашлаад арчлаад, услаад явбал олон жил тасралтгүй ургана.
🍓Ер нь хашаагаа ногооруулах нь адаглаад шороо босохгүй, модныхоо сүүдэр дагаад зүлэг цэцэг ургана, чийгшил нэмэгдэнэ, ногоон орчноо дагаад шувууд хүртэл цуглаад жинхэнэ амар тайван орчин өөрөө үүсэх ба өдөр бүр ногоон өнгө хараад сэтгэл тайван, үр жимсийг нь хүртээд тархи сэргэг, биедээ таарсан хөдөлгөн хийгээд бие эрүүл байх боломжтой болдог.
🍓Ер нь мод сөөг цэцэг тарина гэдэг зарим хүмүүсийн үзэж байгаагаар бүр хобби болгосон байдаг гэнэ. Тэгж байж л санасандаа хүрч, ургуулахыгаа ч ургуулдаг.
🍓Таны тарьсан мод таны амьдралд өнгө нэмэж, аз жаргалтай өнгөрүүлэх нас нэмэх болно.

+ There are no comments

Add yours