Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Өмнөговь аймаг, Замын-Үүд сумын хил орчмын нутаг дэвсгэрт халдвар хамгааллын дэглэмийг чангатгах, хилийн боомтын хэвийн ажиллагааг дэмжих зорилгоор Хятадын талаас 4 сая юанийн тусламж өгчээ.
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Хилийн хамтарсан комиссын механизм, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны дэмжлэгээр Өвөр Монголын Өөртөө Засах Орны /ӨМӨЗО/ Бугат, Хөлөнбуйр, Баяннуур хот, Хянган, Шилийн гол аймаг, Эрээн хотоос өгч буй уг тусламжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг ӨМӨЗО-ы Ардын засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 11-ний өдөр “Эрээн хот”, “Ганцмод” боомтод зохион байгуулсан байна.
Энэ удаагийн тусламжаар амьсгалын аппарат, хамгаалалтын хувцас, PCR шинжилгээний төхөөрөмж, урвалж зэрэг 16 нэр төрлийн эмнэлгийн болон халдвар хамгааллын хэрэгсэл, бараа материалыг хүлээлгэн өгсөн нь тус комиссын шугамаар Монголын талд үзүүлсэн хоёр дахь удаагийн тусламж юм.
Эхний удаад 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Эрээн хот болон Ганцмод боомтод 300 мянган юанийн тусламжийг хүлээлгэн өгсөн бөгөөд тэдгээрийг Монголын талын хилийн аймгууд, боомтуудад халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, боомтын хэвийн ажиллагааг хангахад ашиглаж байна.
Тус ажиллагаанд Монголын талаас Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг, Хятадын талаас ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Гадаад хэргийн албаны дарга Фү Юүнчүнь нар тэргүүлэн оролцож, Хятадын талын хилийн аймаг, хотуудын төлөөлөл байлцав.
Цар тахлын хугацаанд Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын хамтын ажиллагаа эрчимжиж, “Монгол, Хятадын хилийн дэглэмийн гэрээ”-ний хэрэгжилтийг тогтмол хугацаанд хэлэлцэн дүгнэж, улсын хилийн дэглэмийг хүндэтгэн сахиулж, хоёр улсын харилцаа, хил орчмын нутаг дэвсгэрийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилтийг идэвхтэй урагшлуулж байна.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
