Цагаан тоосны агаарын бохирдлыг agaar.mn сайтаас авах боломжтой

“Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын Хаягдлын аж ахуйгаас үүсэж буй тоосны дэгдэлтийг Agaar.mn-ээр өдөр бүр мэдээлж байгаа тухай орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос мэдээллээ. Тодруулбал, цагаан тоосны агаар орчинд үзүүлж байгаа хэмжилтийн мэдээллийг холбох ажлууд хийгдэж байна.

✅Ингэснээр агаарын чанарын мэдээллийг ил тод, тухай бүрт нь олон нийтэд мэдээллэх юм.

✅Одоогоор харуулын суурин станцыг нөлөөллийн бүсэд шилжүүлэх, программ шинэчлэлт, станцыг нүүлгэн шилжүүлэх газрын байршлыг харилцан тохиролцох ажлууд хийгдэж байна.

✅Агаарын чанарын харуулыг 2 дугаар цэцэрлэг, “Төмөр тууз” ХХК-д тус тус шилжүүлэн байршуулахаар Орхон аймгийн ЗДТГ-аас албан бичиг хүргүүлжээ.

ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

+ There are no comments

Add yours