Хөгжлийн Банкны долоон зээлдэгч ₮33 тэрбумыг эргэн төлжээ

Энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 10-ны хооронд Хөгжлийн Банканд нийт 201,287,801,513 буюу 201.3 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.

Зээлийн ангиллаар авч үзвэл

хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 62.2 тэрбум
анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 67.2 тэрбум
чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 38.7 тэрбум төгрөг тус тус төлөгдөөд байна.
Мөн нийт 7 зээлдэгчийн 33,154,070,965 төгрөгийн зээлийн эргэн төлөлт бүрэн төлөгдөж, гүйлгээний данс хаагджээ.

+ There are no comments

Add yours