МАН-ын удирдлагагууд хариуцлагыг шат шатандаа хэрэгжүүлнэ хэмээн тунхагласан. Гэтэл намын анхан шатны байгууллагууд дээр энэ нь худлаа хоосон тунхаг болоод байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Генсек Д.Амарбаясгалан нар шудрага ёс, хариуцлагын системийг хатуу ярьдаг боловч түүний үгийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өнөөдрийг хүртэл үл тоосоор байна. Түүнийг өнгөрсөн долоо хоногт иргэн Г.Ган-Очир төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон Ж.Ганбаатарыг АТГ болон ТЕГ-т шалгуулахаар өгсөн билээ.
Энэ үеэр Ж.Ганбаатар БГД-ийн намын бүлгийн бичлэгт намдаа 2 тэрбум төгрөг өгсөн учраас би өөрийн дүрмээрээ Баянголыг бужигнуулна гэсэн өнгө аястай ярьсан байв.
240 мянган иргэнтэй Баянгол дүүргийн төсөв, татвар төлөгчдийн мөнгийг саарал ордоноос Ж.Ганбаатар удирдаж, зориулалтын бусаар захиран зарцуулж байгаа нь олон удаагийн хууль бус үйлдлээр баригджээ.
“Оргил”-н гэх тодотголтой Ж.Ганбаатар өөрийн гар хөл болсон Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумьяабаатарыг суудалд нь авч үлдэхийн тулд намынхаа төлөөлөгч бүрт 10,10 сая төгрөг тараасан боловч унажээ. Дүүргийн төлөөлөгч залуусын хувьд Ж.Ганбаатарыг хууль бус үйлдлээ нуун дарагдуулах гэсэн, эрх мэдэлд шунан бүх зүйлийг мөнгөөр худалдан авахыг оролдсон нь бидний хувьд “доромжлол” байсан гэдгээ илэрхийлжээ.
Улс орны эдийн засаг сайнгүй байгаа энэ цаг үед УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эдийн засгийн байнгын хорооны даргын ажлаа хийхгүй, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын үүдийг сахин Баянголын засаг даргаар Ө.Сумьяабаатарыг үлдээхийг гуйн сууж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
