Тархины хорт хавдартай нь оношлогдсон нөхрөө асарч халамжлах зорилгоор албан тушаалаа түр хугацаагаар орхиж байгааг Бельги улсын гадаад хэргийн сайд Софи Вильмес өчигдөр зарлажээ.
Одоо 47 настай Вильмес 2020 оны аравдугаар сараас хойш гадаад хэргийн сайдын албыг хашиж байгаа юм.
Үүнээс өмнө тэр нэг жил орчим хугацаанд Бельгийн ерөнхий сайдаар ажиллаж байжээ.
Тэрбээр гэр бүлд нь гэнэтийн зовлон тохиолдсон хүнд хэцүү цаг үед нөхөр, гурван хүүхдэдээ цаг зав гаргах шаардлагатай байгааг сошиал хуудсандаа бичсэн байна.
Вильмесийн нөхөр Кристофер Стоун одоо 63 настай, Австралийн бизнесмэн юм. Тэр бас 1978-1981 оны хооронд Австралийн хөл бөмбөгийн клубт тамирчин байжээ.
Вильмесийн эзгүй үед ерөнхий сайд Александр Де Кро гадаад хэргийн сайдын албыг давхар хашихаар болсон байна.
Де Кро өчигдөр Вильмес засгийн газрынх нь танхимын гишүүн хэвээр үлдэх тухай мэдэгджээ.
Ингэснээр ерөнхий сайд Де Кро улс орноо Европын Холбоо, НАТО-гийн бүх арга хэмжээнүүдэд төлөөлөхөөр болж байна.
Оросын цэрэг Украинд халдан довтолсон энэ цаг үед гадаад хэргийн сайдын гүйцэтгэх үүрэг Бельги улсын хувьд чухал ач холбогдолтой болоод байгаа юм.
Эх сурвалж: AFP
More Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн
ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд зохион байгуулагдаж буй “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн олон нийтийн анхаарлыг...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
“АЛДАРТ ЭХ” ОДОНТОЙ 33 АЖИЛТАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албанаас “Алдарт эх” одонтой 33 ажилтандаа хүндэтгэл...
