Үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаалыг цагдаагийн алба хаагчид хүчээр тараажээ

“Монголдоо сайхан амьдаръя” жагсаал Пүрэв гарагийн өдөр эхэлсэн.
Үнийн өсөлтийг бууруулахад дорвитой арга хэмжээ авах, тэгш боломжоор хангах, хүүхдэд ээлтэй нийгмийг бүтээх гэхчлэн товчхондоо Засгийн газар ажлаа чанартай ажиллаж, хэмнэлтийн горимоо төр өөрсдөө баримтлахыг шаардсан юм. 

Цагдаагийн алба хаагчид хүчээр Баасан гарагийн 04:00 цагийн орчимд жагсаалыг тараажээ.
Цагдаагийн ерөнхий газраас өчигдрийн жагсаалын үеэр илэрсэн зөрчил, баривчлагдсан иргэд байгаа эсэх талаар мэдээллийг 09.30 цагт өгөхөөр боллоо.

+ There are no comments

Add yours