Үнийн хөөрөгдлийг эсэргүүцэж жагссан жагсаал үргэлжилсээр байна. Энэ талаар Буян ХХК захирал Б.Жаргалсайхан цахим хаягаараа дамжуулан залууст зориулж үг хэлжээ. Тэрээр “Харанхуй болтол жагсах хэрэг байсан уу. Яахав дээ толгойлогчгүй, зохион байгуулагч байхгүй болохоор аргагүй л дээ. Одоо ар гэрээс нь дуудах хэрэгтэй. Одоо та нарыг өдөх, хэрүүл тэмцэл үүсгэх хөлснийхөн пиг дүүрэн байгаа. Ордны цонх хагалуулаад цагдаатай мөргөлдүүлэх баривчлуулах бодлого хэрэгжиж мэднэ. Гүтгэнэ, тархи угаалт явагдана, мушгин гуйвуулна, “Бид тэгээгүй” гэж мянга хэлээд нэмэргүй, мөнгө төгрөг авсан, өгсөн мэт зориуд тараана. Хэн нэгний хөлсөөр жагсагч мэт харуулна. Өдөр хөлсөөр жагсдаг, таван цаасаар биеэ үнэлдэг нөхдүүд, троллууд ирээд явсан даа. Тийм муухай харагдаж байгаа биз. Тэр нар ил цагаан гүтгэнэ. Дүү нар одоо хариад маргааш гэгээтэйд жагс. Та нарыг бага дээр нь дарах гээд баахан цагдаа авчирсан байна. Энэ аюул шүү. Хэлмэгдэнэ, буудуулж ч мэднэ шүү дүү нараа. Та нар шиг гэнэн цагаан залуусыг яаж нухчин үгүй хийдгийг ах нар нь хангалттай амссан учраас өмнөөс нь айж байна. Цагдаа нар хааж боохоос илүү зөвлөх, заах үүрэг хүлээгээсэй дээ.” гэв.

More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...