Төмөр замын дээрмийн асуудлаар тээвэр ложистикийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд мэдээлэл хийлээ.
Southgate компанийн Гүйцэтгэх захирал Б.Батболд “Southgate компани нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт Улаанбаатар төмөр замын шилжүүлэн ачих талбайд гурван жилийн өмнөөс нурмаг ачааны гаалийн хяналтын бүсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Гаалийн хяналтын бүс гэдэг нь өөрийн гэсэн хашаа хороо, харуул хамгаалалт, камержуулалттай бөгөөд экспортын бүрдүүлэлт хийхэд туслах үйл ажиллагаа эрхэлдэг. Нурмаг ачаа нь нүүрс, төмрийн хүдэр, жонш гэх мэт экспортын задгай ачааг хэлдэг. Бидний үйл ажиллагааны чиглэл нь вагоноор ирсэн нүүрсийг Замын-Үүдэд буулган автомашинд ачиж өгөх үйлчилгээг үзүүлдэг.
Түрээсийн гэрээгээ сунгуулах хүсэлтээ өгөхөд Улаанбаатар төмөр замаас бидэнд албан бичиг ирүүлсэн ба үүнд түрээсийн нэг м.кв 50 төгрөг байсныг 7000 төгрөг болгож буйг мэдэгдлээ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бусдын адил л цар тахлыг даван туулж ажиллах гэж хичээлээ. Он гарснаас хойш цар тахал намжин, хил нээгдэх байх гэсэн итгэл найдвар сэргэж байв. Түрээсийн гэрээгээ сунгуулах хүсэлтээ өгөхөд Улаанбаатар төмөр замаас бидэнд албан бичиг ирүүлсэн ба үүнд түрээсийн нэг м.кв 50 төгрөг байсныг 7000 төгрөг болгож буйг мэдэгдсэн. Бид нурмаг ачаа буулгадаг учир том талбай буюу 11,4 га газар түрээсэлдэг. Өөрөөр хэлбэл 114 мянган метр квадрат талбай юм. Үүний нэг метр квадрат нь 7000 төгрөг болчихсон.
Өмнө нь оффис, газрын түрээстээ 13 сая орчим төгрөг төлдөг байсан бол одоо зөвхөн газрын түрээст 798 сая төгрөг төлөх болчхоод байна.
Өмнө нь оффис, газрын түрээстээ 13 сая орчим төгрөг төлдөг байсан бол одоо зөвхөн газрын түрээст 798 сая төгрөг төлөх болчхоод байна. Үүнийг бид бизнесүүдийг дээрэмдэх орчин үеийн дээрэм хэмээн харж байна. Учир нь ямар ч компани ийм түрээс төлөөд үйл ажиллагаа эрхлэх боломж байхгүй. Өмнө нь 50 төгрөг байсан түрээс яагаад гэнэт 7000₮ болчхож байгаа талаар лавлахад Улаанбаатар төмөр зам “Инфляц 2009 оноос хойш 147 хувиар өссөн. Тиймээс түрээсийн үнэлгээндээ өөрчлөлт оруулж, зах зээлийн үнэлгээнд нийцүүлж байна” гэсэн хариуг хэлсэн. Манайх 2018 оноос хойш түрээсэлсэн ч талбайн түрээс маань 14000 хувиар нэмэгдэж болохгүй. Бид хоорондоо учраа олохгүй л байна.
Ерөнхий сайд нь хөрөнгө оруулагч нараа татъя хэмээн уриалаад байхад дунд болон доод шатны дарга нар нь шинэ хөрөнгө оруулагч битгий хэл одоо байгаа гаднынхныг хөөж гаргах гээд байна.
Уг нь Ерөнхий сайдын мэдэгдээд буй цар тахлын дараах сэргэлтийн бодлого, хөтөлбөрийг бид нааштайгаар хүлээн авч байв. Сүүлийн гурван жилийн хугацаанд муу ажилласан ч манай дээр 18,8 мянга орчин вагон буусан ба 770 мянган тонн нүүрс Замын-Үүдээр дамжин Эрээн рүү гарсан. Өнөөдрийн эрчим хүчний нүүрсний үнэлгээгээр бодоход тэдгээр компаниуд 90 сая орчим ам.долларыг экспортыг хийж Монгол Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулсан. Бидний харилцагч, тэрхүү компаниуд зүгээр ч шууд зөөхгүй, Чойрын гэх мэт өртөөнөөс Замын-Үүд хүртэл Улаанбаатар төмөр замаас заавал вагон түрээсэлдэг ба үүнд дунджаар 14,2 тэрбум төгрөгийн тээврийн орлогыг оруулсан. Эдийн засгийн сэргэлтийн бодлогод тус нэмэр болж байна гэж үзэж байна.
Манайх гадаадын хоёр, дотоодын нэг хөрөнгө оруулалттай компани. Гаднын хөрөнгө оруулагчид сар бүр 800 сая төгрөгийн түрээсийг ойлгохгүй байна. Улаанбаатар төмөр замын шийдвэр гэж үзэхгүй Монгол Улсын шийдвэр л гэж харж байгаа. Ерөнхий сайд нь хөрөнгө оруулагч нараа татъя хэмээн уриалаад байхад дунд болон доод шатны дарга нар нь шинэ хөрөнгө оруулагч битгий хэл одоо байгаа гаднынхныг хөөж гаргах гээд байна. Өнөөдөр ийм нөхцөл байдал үүсээд байгаа талаар Ерөнхий сайд, Зам тээврийн сайд, Улаанбаатар төмөр замын хяналтын зөвлөлд албан бичиг хүргүүлнэ. Түрээсийн зардлыг 147 хувь өсгөж болно, гэхдээ 14000 хувиар өсгөхөд ямар ч компани үйл ажиллагаа явуулах боломжгүй. Үүнийг анхааралдаа авч шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэсэн юм.
More Stories
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
