Өнгөрсөн 3 сард Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооны (ОББҮХ) Ажлын албаны орон нутаг хариуцсан ажилтнаар ахлуулсан Ажлын хэсэг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн 48 айлын орон сууцны бохирын худаг, Жаргалант сумын ариун цэврийн байгууламжийн бохирын худгаас их хэмжээний бохир ус хальж хөрсний бохирдол үүсгэж улмаар Хангал голыг бохирдуулж байгааг илрүүлэв. ОББҮХ -ны ажлын албаны даргын зүгээс 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2022/81 албан тоот шаардлагыг “Эрдэнэт Ус Дулаан Түгээх Сүлжээ” ОНӨҮГ-т хүргүүллээ.
✅ Бохирдуулагч эх үүсвэрийг зогсоож, гэмтсэн шугам хоолойг засварлуулав.
✅ Бохирдсон хэсгийг цэвэрлүүлж, ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэв.
✅ Жаргалант сумын бохирын худгийг засварлуулж, шороон далан байгуулж, бохирыг технологийн карт руу цуглуулах арга хэмжээг авахуулав.
ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАMore Stories
Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая
Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. 1-рт, Манай Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу...
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК-ИЙН АСРААР ЗОЧЛОН МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦААРАЙ
“Зам, тээврийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” 2026.06.15,16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж байна. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК нь...
Дундговь аймаг дахь “Мандалговь” нисэх буудалд “КОД-4” буюу барилга байгууламжид гарсан гал түймрийн нөхцөлийн тактик сургалт зохион байгууллаа
Дундговь аймаг дахь "Мандалговь" нисэх буудал Иргэний нисэхийн аюулгүй хамгаалалтын сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, мөн онцгой нөхцөл байдлын үед байгууллагын...
“АЛДАРТ ЭХ” ОДОНТОЙ 33 АЖИЛТАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүйн хамгаалалтын газар, Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албанаас “Алдарт эх” одонтой 33 ажилтандаа хүндэтгэл...
ICAO-ААС БОЛОВСРУУЛСАН 2026–2050 ОНЫ СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас боловсруулсан 2026–2050 оны Стратегийн төлөвлөгөө энэ оноос хэрэгжиж эхлэн дэлхийн иргэний нисэхийн салбарын урт...
